Амжилттай хүмүүсийн амнаас гардаггүй ДОЛООН өгүүлбэр

 Амжилт гэдэг нэг шөнө суугаад бий болчихдог зүйл биш. Мэдээж амжилтад хүрэхийн тулд цаг зав, хөдөлмөр, зорилго хэрэгтэй.
    Ялангуяа дэлхийн шилдэг бизнесмен, энтрепренер, оюун санааны удирдагчид өөр өөрийн гэсэн хосгүй амжилтын түүхтэй бөгөөд нийгмийн тогтсон үзэл баримтлалд хүлэгдээгүй юм. Тэд өөр өөрийн онцлогтой ч нийтлэг шинж бас бий.
success-affirmations-affirmations-for-success
Ингээд амжилттай хүмүүсийн хэрэглэдэггүй үгсийг танд хүргэж байна.
1.“Би ажлаа үзэн ядаж байна”
Амжилтанд хүрсэн эрхмүүдэд байдаг хамгийн сэтгэл татам чанар бол тэд хэзээ ч ажил болон ажлын байрандаа хэзээ ч эргэлздэггүй.
Хэрэв тэд тухгүй, эргэн тойрон сөрөг энергиэр дүүрэн газар байгаа бол тэнд удаан байдаггүй. Учир нь тийм газар бүтээмжийг бууруулж, амжилтад хүрэх боломжийг чинь хязгаарлаж байдаг.
2.“Энэ шударга биш байна”
Хичээж ажилласан ч гэсэн танд ямар нэгэн шагнал, урамшуулал, ер нь юу ч ирэхгүй байгаа юм шиг санагдаж байсан уу. Амжилттай хүмүүс энэ тохиолдолд бухимддаггүй.
Тэдний огт хийдэггүй зүйл бол амьдралын шударга бус зүйлсд бухимдаж, хүндээр хүлээж авахгүй байх. Амжилт гэдэг бол зүгээр бэлгэнд биш, гомдоллосны дараа биш асар их хичээл зүтгэл, хэн ч үгүйсгэхгүй байх тийм их бүтээлч байдлын үр дүнд өөрөө бий болдог юм.
Тиймээс өөрөө харуулаад өг.
3.“Үүнийг ингэж хийдэггүй. Үргэлж л ингэж хийсээр ирсэн”
Инноваци бол амжилтад хүрсэн хүмүүсийн хамгийн гол чанар байсан. Тэд ямар ч салбар ажилладаг бай шинэчлэлийг хүлээн зөвшөөрдөг.
Тиймээс шинэ зүйлийг эерэгээр хүлээж авч, шинийг туршихаас эмээхгүй байх хэрэгтэй. Iphone, Ipad-ыг үйлдвэрлэж дэлхий дахиныг өөрчилсөн Стив Жобс нэгэнтээ “Инноваци гэдэг жинхэнэ удирдагч, аялдан дагагч хоёрын ялгаа заагийг илэрхий болгодог” хэмээн хэлж байжээ. Түүний шинэчлэх хүсэл эрмэлзэл, шинэ санаа амжилтад хүрэх хөтөч нь болсон юм.
 4.“Энэ миний асуудал биш”
Хэрвээ та үнэхээр амжилтад хүрье л гэж байгаа бол бусдыг ч бас амжилтад хүрэхэд туслах хэрэгтэй. Хамгийн том жишээ бол нэрт тэрбумтан Уоррен Баффет.
Тэрбээр “Өнөөдөр хэн нэгэн сүүдэрт нь сууж байгаа модыг урт удаан хугацааны өмнө хэн нэгэн тарьж байсан юм” хэмээсэн байдаг. Багийн тоглогч болно гэдэг амжилтыг илүү ойртуулдаг бөгөөд ганц мод гал болдоггүйг санаарай.
Алдартнуудын амжилтын цаана тэдний баг, хамт олон, гэр бүл, найз нөхөд заавал байдаг билээ.
5.“Энэ угаасаа боломжгүй, би чадахгүй”
Амжилттай хүмүүс оюун санаа, сэтгэл зүйгээрээ хүмүүс өөрөө өөрсдийгөө хүлж, хязгаарлаж байдаг гэдгийг мэддэг. Тэд ямар нэгэн саад бэрхшээлд гомдоллодоггүй бөгөөд өөрийнхөө хичээл зүтгэлээр даван туулдаг. Сөрөг өгүүлбэрүүд буюу чадахгүй, болохгүй, бүтэхгүй зэргийг мартсан байдаг.
Учир нь гомдол хэзээ ч тэдэнд туслахгүй бөгөөд ямар нэгэн зүйл хийх нь хавьгүй тустайг ойлгосон байдаг юм.
6.“Би тэгэх байсан байж дээ”
Харамсал гэдэг хүнд тохиолддог хамгийн муухай мэдрэмж төрүүлдэг зүйл. Амжилттай хүмүүс өөртөө харамсах боломж олгодоггүй. Учир нь тэд нөхцөл байдлыг эргүүлж өөр боломж бий болгодог. Мөн харамсал хэнд ч тус болохгүйг мэдсэн байдаг.
Тиймээс одооноос “ингэх ёстой байждээ”, “тэгдэг байждээ” гэсэн үгнүүдээ мартахыг зөвлөе.
7.“Надад ямар ч сонголт байгаагүй”
Сонголт, боломж хэзээд гарт байдаг. Түүнийг амжилттай хүмүүс хэрхэн ашиглаж, “чулуу” болгохоо мэддэг юм.
Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …