Вангагийн хойд төрөл нь найман настай охин

527-1343355228403828_264501093658792_1222933853_nЭнэ охиныг төрнө гэж Ванга зөнч өөрөө хэлсэн удаатай. Тэрбээр “Миний энэ чадвар Францын сохор охинд шилжинэ. Тэр бусад­тай огт адилгүй, онцгой нэ­гэн байх болно. Энэ хүүхэд бол жинхэнэ гайхамшиг. Түү­нийг ол” хэмээн хэлжээ.

Ингээд тэр охиныг хүн тө­рөлхтөн хайж эхэлсэн юм. Эрэл 15 жилийн турш үргэлжилсний   эцэст өнгөр­сөн жил Францын “Сансрын эрэл хайгуул” нэгдлийн шинжлэх ухаан, судалгааны хэл­тэс, “НТВ” сувгийн сэт­гүүлчдийн хамтын хүчээр Францын нэгэн жижигхэн хотоос олжээ.

Түүнийг Каеде Убер гэдэг. Одоо найман настай. Бяцхан охин таван нас­тай­­­гаасаа л зөгнөн хэлж эхэл­­жээ. Анхандаа түүний хэлс­­нийг ойр дотныхон нь хүүхдийн  худал яриа хэ­мээн огт тоодоггүй байж. Гэвч тун удалгүй Каедегийн эцэг, эх нь охиндоо хандах хандлагаа өөрчилжээ.

Охины хэлсэн бүх зүйл яг биелж байгаад тэд айх, гайхах нь зэрэгцэж эхлэв. Эмээ нь зүрхний шигдээс туссан, ах нь хөлөө хугалсан, аавынх нь ажилладаг фирм дампуурсан, үеэл нь нас барсан тухай цахилгаан ирсэн, тэдэнд өв хөрөнгө үл­­дээсэн гээд олон зүйлийг урьд­чилан харжээ.

Үүний дараа дэлхийн санхүүгийн хямрал, Еги­петийн хувьсгал, Муам­мар Кад­дафийн үхэл, Францын тэргүүн хатагтай асан Карла Бруни-Саркози бие давхар болсон гээд олон үйл явдлыг хэлсэн гэнэ.

Каедегийн хэлснээр түү­ний зүүдэнд хар дүрснүүд орж ирэн, юмыг зөгнөн хэлүүлдэг гэнэ. Охин “Тэд маш аймшигтай. Би тэднээс айдаг” хэмээн “FogNews” агент­­лагийн сурвалжлагч Аксинье Волотовад ярьжээ. Сурвалжлагч энэхүү гай­хамшигт бяцхан охинтой эцэг, эхийнх нь хараа хяналт дор уулзаж, цөөн хэдэн асуултад хариулт авч чадсан байна. Ингээд Вангагийн хойд төрөл, сурвалжлагч хоё­рын яриаг орчуулан хүргэе.

-Энэ  зургийг үз дээ (ОХУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн зураг. сурв). Эдгээрийн аль нь Оросын Ерөнхийлөгч болох вэ?

-Энэ халзан ах /Каеде огт бодож саналгүй Вла­димир Путиний зураг руу хуруугаараа заав/. Тэр Ерөн­хийлөгчөөр удаан ажиллаж чадахгүй. Дөрвөн жилийн дараа өөрөө яваад өгчихнө. Нисээд явчихна. Түүнийг дуудаад, нисээд явна.

-Хаашаа ниснэ гэж?

-Мэдэхгүй ээ. Нартай, ду­лаахан, хөх тэнгистэй газар.

-Хэн түүнийг дуудах юм бэ?

-Мэдэхгүй. Тэр маш хүч­тэй, аймаар том, үнэхээр баян. Хаанаас ч илүү баян.

-Каеде, манайд чам шиг хөвгүүд охид байдаг болов уу?

-Хаана ч ийм хүүхэд байхгүй ээ. Би ганцаараа.

-Тэгвэл чам шиг том хүн манайд байгаа юу?

-Байхгүй. Томчууд хүүх­дүүдийн мэддэг зүй­лийг мэдэхгүй. Томчууд хар­даг­гүй юм. Тэд хоосныг хардаг болохоос үздэггүй. Харин би бүгдийг хардаг. Таныг ч бас харж байна. Та гурван хүүхэдтэй юм байна. Хүү, хүү,  тэгээд охин. Ха­рин танай нөхөр танд хайр­гүй болжээ. Тэр өөр хүнд хайр­тай. Тэр нь танай нөхрөөс хүүхэдтэй болохыг хүсдэг.

Харин нөхөр тань дахиж хүүхэдтэй  болохыг хүс­дэг­гүй. Тэр  хүүхдүүддээ хайр­­тай болохоор тантай хамт байгаа юм байна. Гэхдээ нө­хөр  тань танаас холдохгүй ээ. Тэр нөгөө эмэгтэйгээ хая­на. Тэр эмэгтэй нь маш муу хүн. Та болон таны хүүх­­дүүдийн талаар байнга муухай юм ярьдаг. Тэр хорон санаатай.

-Баярлалаа, Каеде. Чи энэ ахынхаа зургийг үз дээ. (домч, зөнч Николай Левашовын зургийг үзүү­лэв. сурв) Энэ хэн бэ. Тэр өөрийгөө агуу хүн гэж үз­­дэг. Чам шиг ирээдүйг зөг­­нөн хэлэх чадвартай гэж ярьдаг?

-Би түүнийг мэднэ ээ. Надад хар хүмүүс харуулсан юм. Тэр бол хууран мэхлэгч. Өөр оронд амьдарч байсан, хүмүүсийг хуурсан хэмээн шүүж байсан. Тэр айсандаа Орост очиж, тэндээ хү­мүү­сийг хуурч эхэлсэн. Маш муу хүн. Тиймээс бит­гий итгэ. Тэр хүмүүсийг хуурч, мөнгийг нь авдагтаа үр­гэлж баясдаг. Түүний тол­гойд яг ийм зүйл байгаа /Каеде толгойгоо  нударгаа зангидаж байгаад цохиж эхлэв/. Энэ зургийг надаас холдуул. Түүнээс муудсан өндөг үнэртэж байна.

-За, за би авлаа. Чи юу мөрөөддөг вэ. Ээж шигээ том болоод юу хийхийг хүсч байна вэ?

-Би эмч болохыг хүсдэг. Хүмүүсийг эмчилнэ. Гэхдээ би эхлээд өөрийгөө эмчилнэ. Тэгээд эдгэрчихээд бусад хүүхэдтэй тоглоно. Тэдэн шиг нарыг харна. Бас тэн­гист байнга шумбана. Тэн­гист сэлэхийг хүсэхээрээ шууд л очно. Харин сэлээд зал­хахаараа эрэг дээр гарч хэвтээд тэнгэрт байгаа на­рыг харна. Хөх тэнгэр, тэнд бурхан амьдардаг. Би түү­нийг хараад, дуу дуулж өгнө.

Үүний дараа охин уйлж, эцэг, эх нь түүнийг биднээс холдуулсан юм.

Нэг зүйлийг нэмж хэ­лэхэд, би гайхамшигт хэзээ ч итгэдэггүй байсан. Гэхдээ Каеде охин намайг хэдэн хүү­хэдтэй болохыг хаанаас мэдсэн байж болох вэ? Бас Николай  Левашовын та­лаар, АНУ-д залилан хийсэн хэр­­гээр  хоригдож байсныг нь хүртэл хэрхэн мэдсэн юм бол. Гэхдээ миний хувьд нөхөр маань нууц амраг­тай гэсэн  үг  үнэхээр их айл­галаа. Нөхрийн минь талаар Каеде Уберийн хэлсэн бүхэн үнэн биш байгаасай.

Эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …