Хувьсал продакшны жүжигчин А.Ганчимэгийг кино сонирхогчид андахгүй сайн танина. Тэрбээр хамгийн анх “Хэцүү анги” киноны Зулаагийн дүрээр үзэгчдийн танил болсон. СУИС-иа төгсч драмын театр гэх их айлд ажилд орж байсан гэдэг. Гэвч нэг их удалгүй жүжигчин Урнаа, Ганаа нарыг даган театраа орхин одсон. Өдгөө хувьсалаар овоглогдож хайртай залуугаасаа тусдаа амьдарч буй түүний бяцхан гүнж нь өнөөдөр 1 ой хүрч байгаа юм байна.
“Амьдралд минь өнгө нэмж, үгээр хэлэхийн аргагүй их хайр, аз жаргалыг авчирсан энхрий охин минь 1 нас хүрчихлээ… цаг хугацаа дэндүү хурдан юм даа… ээж нь охиныхоо инээмсэглэл аз жаргалын төлөө чадах бүхнээ хийж, ёстой л ертөнцийн нөгөө хязгаарт хүрч чадна… бид хоёртой үргэлж хамт байдаг гэр бүл, найз нөхөд, дотны хүмүүстээ чин сэтгэлийн гүнээс талархал дэвшүүлье… Оюухай Гануухай хоёр нь…” хэмээв.
www.urlag.mn