Багдадын дэргэдэх хот эзлэгджээ

7oenjfc6rtkjlp60490bsakm67Иракийн засгийн газрын арми байршлаа орхин явсны дараа “Исламын улс” бүлэглэл Анбар мужийн нийслэл Эр-Рамади хотыг эзэлсэн байна. Иракийн цэргүүд Эр-Рамади хотыг хамгаалан исламын дайчидтай хэдэн өдөр ширүүн тулалдсаны эцэст ухарсан аж. “Исламын улс” бүлэглэлийнхэн Иракийн армийн 8-р бригадын цэргийн баазыг эзэлснээр танк, пуужингийн систем зэргийн олзолжээ. Эр-Рамади хотын төлөөх тулаанд өнгөрөн хоёр өдөрт 500 гаруй хүн амь үрэгдсэн байна. Ийнхүү Багдадын баруун хэсгээс Сирийн хил хүртэлх өргөн газар нутгийг хамарсан Анбар мужийн нийслэл исламистуудын гарт оржээ.

Өмнөх өдөр нь Эр-Рамади хотын өмнөд хэсгийн Малааб дүүрэгт исламын дайчид цагдаагийн хамгаалалтын эсрэг амиа золиослон, дэлбэрэлт үйлдсэн аж.  Эр-Рамади хот нь Иракийн нийслэл Багдадаас баруун зүгт 112 км зайтай оршдог байна. Эр-Рамади хот “Исламын улс” бүлэглэлд эзлэгдсэнээр Иракийн засгийн газарт том аюул заналхийлж байна. Иракийн засгийн газрын арми саяхан Тикрит хотыг исламын дайчдаас чөлөөлсөн боловч Эр-Рамади хотыг алдчихлаа.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …