Хүчирхийлүүлсэнээс болж 42 жил тарчилсан сувилагч нас баржээ

gfddddd_1431926912Энэтхэгийн Мумбай хотод Эдвард хааны дурсгалын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан эмэгтэй 1973 онд хүчиндүүлсэнээс болж 42 жил тарчилсаар нас барсан байна. Долоохон хоногийн өмнө түүнийг хүчилтөрөгчийн дутагдалд орсон гэсэн ба хатгаа гэсэн оношоор нас баржээ. Тэрээр сүүлийн 42 жилийн турш хүчирхийлэлд өртсөнөөсөө болж хэвтэрт байсан юм. 2011 онд түүний найз сэтгүүлч Аруна Энэтхэгийн дээд шүүхэд хандан түүний хүчилтөрөгчийн салгуулахыг хүссэн боловч шүүхээс түүнийг эмнэлэгийн хяналтанд байлгах шийдвэр гаргасан юм. 1973 онд түүнийг нэгэн хүү зэрлэгээр хүчирхийлсэн ба үүнээс болж тархинд нь цус хуран ийнхүү хэвтэрт орсон юм. Ийнхүү 42 жил тарчилсанаар тэрээр өчигдөр нас барсан байна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …