Ц.Элбэгдорж тангарагаа өргөнө

Elbegdorj-3 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод танилцуулсан. СЕХ-ноос АН-аас нэр дэвшин өрсөлдөж 50.23 хувиар олонхийн санал авсан Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгчөөр улируулан батламжлах ёстойг уламжилсан юм.

СЕХ-ны дүгнэлтийг үндэслэн УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулах юм. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд СЕХ-ны дүгнэлтийг танилцуулах ба ирэх пүрэв гаригт Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулах ажээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Улсын баяр наадмаас өмнө зохион байгуулах юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …