Орц: Үхрийн хавирга, лууван, төмс ,манжин, чавга,
Амлагч хийх орц: Сое соус буюу канжан солонгос цуу, элсэн чихэр, лийрийн шүүс, чамкрим буюу гүнжидийн тос, сармис , гучугару.
Хавиргатай махаа 1 цаг гаран зөөлөн гал дээр буцалгана. Удаан байх тусмаа зөөлөн болно.
Удаан буцалгаад ирхээр хөөсрөөд ирнэ. Илүү дутуу хөөс махны нэгтгэлийг нь халбагаар аваарай. Шөлөндөө хар перц лаврын навч хийж амталж болно. Битүү чанагчаар чанасан ч болно.
Махтайгаа хамт хачирлах лууван, төмс, манжин, чавга гээд өөрсдийн дуртай ногоогоо цэвэрлэж бэлдэнэ.
Амлагч бэлдэх арга: Сое соус буюу канжан солонгос цуу 5 халбага, элсэн чихэр 3 халбага, лийрийн шүүс тал халбага, чамкрим буюу гүнжидийн тос 1 халбага, нухсан сармис 2 халбага, гучугару 1 халбага нэг саванд хийж найруулна.
За тэгээд махаа хангалттай зөөлөрсөн гэж үзвэл махан дээрээ төмс ногоогоо хийгээд дээрээс нь үхрийн хавиргатай мах амталдаг бэлэн амтлагч юм уу эсвэл өөрийн хийсэн амлагчаа хийнэ. Битүү чанагчаар чанасан бол тусад нь өөр саванд хийгээд чанасан шөлнөөсөө нэг аяга хэртэйг аваад махтайгаа хамт хийгээрэй. Учир нь төмс ногоогоо энэ шөлөөрөө болгох юм.
Ер нь бол хамгийн эхэнд махаа буцалгаж байхдаа шөлийг нь бага багаар халбагаар хасаж байвал сайн шүү. Их шөлтэй бол амт муутай байдаг. За хийж үзээд амтархан идээрэй.