Аялалын хөлөг онгоцоор явсан 10 настай охин усан санд живжээ

7813847_GӨмнөд Каролина мужын Миртл далайн эргийн ойролцоо 10 настай охин аялалын усан онгоцонд явж байгаад усан санд живсэн талаар аюулгүйн албаныхан мэдээллээ. Ням гаригийн үдээс хойш осол болсон ба эмнэлэгийн ажилтнууд охиныг сэргээхийг оролдож байгаа аж. Аялал Нью Иоркоос бямба гаригт гарсан ба Флорида хүртэл долоо хоногийн төлөвлөгөөтэй аялал байсан юм. Охин онгоцыг Миртл далайн эргээс 75 милийн зайд байхад живсэн ба онгоцны аюулгүй байдлын хоёр ажилтан яаралтай аварсан байна. АНУ-д усан санд өдөрт ойролцоогоор 10 хүн живдэг ба үүний 20 хувийг 14-өөс доош насны хүүхдүүд эзэлдэг аж. Энэ нь тав дахь үхлийн гол шалтгаан болдог байна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн зарим мега төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2026 …