Төсвийн байнгын хороо хуралдлаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2015.05.21/ чуулганы нэгдсэн хуралдааны завсарлагаанаар хуралдаж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

DSC_4388Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Д.Дэмбэрэл гишүүн төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахдаа төсвийн алдагдал, ДНБ-ний өсөлтийн талаар  гаргасан тооцооллууд хэр үндэслэлтэй талаар асууж байсан.

DSC_4393Сангийн сайд гишүүний асуултад хариулсны дараа үг хэлэх гишүүн гараагүй тул ажлын хэсгээс оруулсан анхны хэлэцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураав. Ажлын хэсгийн гаргасан горимын санал гишүүдийн дэмжлэгийг авсан тул нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахаар шийдвэрлэсэн.

DSC_4395Үүний дараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн танилцуулга, ажлын хэсгийн дүгнэлтийн дараа төсөлтэй холбогдолтой асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …