Hewlett-Packard Хятад дахь хувьцаагаа 2.3 тэрбумаар худалдлаа

32_eb09a8bf38bac403170814233ed9f66d471e68d3АНУ-ын технологийн тэргүүлэгч Hewlett-Packard компани Хятадын серверийн бизнес дэх 51 хувийн хувьцаагаа Tsinghua Holdings пүүст 2.3 тэрбум ам.доллараар худалдсан байна. Түүнчлэн энэхүү гэрээг байгуулснаар  HP нь Хятадын Цинхуа их сургуулийн хөрөнгө оруулалттай буюу 4.5 тэрбум долларын өртөг бүхий “H3C” хамтарсан компанийг байгуулах аж. Дээрх шинэ хамтарсан компани нь компьютерийн сервер, санах төхөөрөмж болон технологийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Цаашид тус компани нь 8,000 ажилтантай болох ба жилийн санхүүгийн орлого нь 3.1 тэрбум доллар байхаар төлөвлөж байгаа гэдгийг HP-ийн төлөөлөгч мэдэгджээ. “H3C” нь Tsinghua Holdings-ийн олон нийтийн өмнө худалдсан Unisplendor-ийн охин компани болох аж.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …