Улсын Ерөнхий Прокурорын туслах Г.Ганзориг Мьянмар улсын төлөөлөгчдөд сургалт хийлээ

IMG_49341Монгол Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын хамтын ажиллагааны сангийн шугамаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын зарим яам, тусгай газрын ахлах албан тушаалтнуудад “Монгол Улсын ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн туршлага” сэдэвт тусгай сургалтыг 2015 оны тавдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү тусгай сургалтын хүрээнд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын төлөөлөгчдөд Улсын Ерөнхий Прокурорын туслах, Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг “Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, өнөөгийн байдал” сэдвээр танилцуулах сургалтыг тавдугаар сарын 20-ны өдөр хийлээ. Уг сургалтаар Монгол Улсын Прокурорын байгууллагын үйл ажиллагааг танилцуулан, сургалтанд оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өгсөн байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …