Эрэг орчимд нь үлэмж хэмжээний газрын тос асгарсан тул Калифорни мужийн амбан захирагч Жерри Браун Санта-Барбарад онц дэглэм тогтоожээ. Газрын тосны хоолой өнгөрөгч мягмар гаригт Санта-Барбарагаас 30 орчим километрийн зайд задарсан гэнэ. Сүүлийн 18 жилийн хугацаанд гарсан хамгийн том бохирдолт уржигдар зургаан километр урт үргэлжлэх наранд шарлагын газрыг тэр чигээр нь бохирдуулжээ.
АНУ-ын эрэг орчимд үүссэн экологийн ноцтой сүйрэл эргийн дийлэнх хэсгийг мөхөөхөд хүргэж байгаа юм.
Тэнд Анжелина Жоли, Брэд Питт нар хувийн наранд шарлагын газартай билээ. Таван гектар хэмжээтэй энэ газрыг жүжигчин хос хэдэн жилийн өмнө таван сая доллараар худалдаж авсан юм. Тэдний гэр бүл хамгийн цэвэрхэн устай, наранд шарлагын газартай гээд энэ орчимд газар худалдан авчээ. Энэ зун Анжелина, Брэд нар хүүхдүүдтэйгээ хамт өөр газар очиж амрах нь тодорхой болов.
Эх сурвалж www.wikimon.mn