Korean Air-ийн захирлын охин суллагджээ

2j4iegsrkcqm3b3e0aii9b7jrfKorean Air-ийн захирлын охин суллагджээ Өмнөд Солонгосын Korean Air компанийн гүйцэтгэх захирлын охин Чо өнгөрсөн хоёрдугаар сард ёс бус үйлдэл гаргаж, үйлчилгээний ажилтныг доромжилсон хэргээр баривчлагдсан юм. Чод үйлчлэгч самар авч ирж өгсөн ч буруу самар байсан гэдэг шалтгаанаар онгоцны гарах хаалга руу эргэн очиж, үймээн дэгдээсний сацуу нислэг саатуулсан гэм буруутай юм. Шүүхээс түүнд нэг жилийн ял оноосон ч давж заалдаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ.  Гэхдээ БНСУ-ын шүүх түүнийг дахин ийм хэрэг төвөг тарихгүй байхыг анхааруулаад тодорхой хугацаанд хуулийнхны хяналтад байх ёстойг мэдэгджээ. Давж заалдах шатны шүүх хурлын үеэр Чогийн өмгөөлөгч “Үйлчлүүлэгч маань нислэг саатуулсан ч онгоц зорьсон нислэгтээ хоцролгүй очсон” гэж өмгөөлсөн байна.  Хэрэв давж заалдах шатанд Чогийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бол түүнд дахин хоёр жилийн хорих ял төлөвлөж байжээ.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …