Өлөн элгэн дээрээ идэж болохгүй зүйлс

Өдрийн хамгийн сайхан үе бол өглөө. Сайхан унтаад амарчихсан, хүч чадал бялхаж бүх зүйлийг шинээр эхэлмээр санагдана. Энэ мэдрэмжээ өдөржин хадгалж чадах эсэх нь өглөөний цайнаас ихээхэн шалтгаалдаг. Өглөөгүүр заавал юм идэх ёстой шүү! Гэхдээ дараах зүйлүүдийг өлөн дээрээ идэхгүй байсан нь дээр.

Лимон, апельсин, мандарин зэрэг цитрусын төрлийн жимс, түүгээр хийсэн ундаа

9536Цитрусын төрлийн жимснүүд нь элэг, ходоодонд халтай ачаалал үүсгэнэ. Улмаар гастрит буюу ходоодны салст бүрхэвчийн үрэвслийг эхлүүлэх аюултай.

Гадил

9537Зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг магни гадил жимсэнд ихээр агуулагддаг. Тэглээ гээд өлөн дээрээ идэж болохгүй. Учир нь организм дахь кали-магнийн тэнцвэр алдагдаж, өдөржин бие суларч нозоордог байна.

Түүхий ногоо

9538Ногооны салат амттай ч, түүхий ногоонд байх хүчил нь ходоодны ханыг үрэвсүүлж, шарх үүсэх гол нөхцөл болдог.

Йогурт

9539Өлөн дээрээ идсэн йогурт учиргүй хор болохгүй ч, бас хоол болохгүй. Учир нь организмд өглөөгүүр нэмэлт бактерууд хэрэггүй байдаг аж. Харин өдөр юм уу, орой идвэл жинхэнэ хэрэгцээт хүнс болно.

Хүйтэн ундаанууд

9540Ер нь хүйтэн ус, ундаа зэрэг нь хоол боловсруулах явцад муугаар нөлөөлдөг учир хооллож байх үедээ, эсвэл дараа нь халуун бүлээн ус, цай хэрэглэсэн нь дээр. Өглөөгүүр хүйтэн юм ууснаас болж хоол боловсруулах процесс бүтэн өдөржин удааширдаг.

Амттан

9541Нойр булчирхай өглөөгүүр инсулиныг хангалттай хэмжээгээр ялгаруулж чаддаггүй учир хоосон ходоодоо амттанаар дүүргэх нь хор идэж буйгаас ялгаагүй. Цусан дахь сахарын хэмжээ эрс нэмэгдэж, асуудал үүснэ. Чихрийн шижин өвчин ингэж үүсдэг ажээ. Нойр булчирхайг хамаагүй “оролдож” огт болохгүй.

Кофе

9542Өглөө босонгуутаа кофе ууж үзээгүй хэн байх вэ? Гэтэл энэ нь маш буруу зуршил гэнэ. Ходоодны салст бүрхэвч кофенд маш ихээр цочирдог аж. Дөнгөж нойрноос сэрсэн элэг ч их хэмжээний бодис шүүх ажилтай тулгарна. Нойр булчирхай ч давхар цочирдог байна.

Эх сурвалж: www.viva.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …