Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурав

600x600 (1)Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Кристофер Лоэк нар Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс хоорондын дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.

Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын талаас Гадаад хэргийн сайд Тони Брам нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын зүгээс НҮБ-ын гишүүн 198 оронтой дипломат харилцаа тогтоох зорилт тавин ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 198 гишүүн орны 189 оронтой дипломат харилцаа тогтоогоод байгаа аж.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …