Анх удаа Монгол, Орос, Хятадын тээврийн сайд нарын 3 талт уулзалт боллоо

uulzalt2ШХАБ-ын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 7 дугаар уулзалтын хүрээнд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр анх удаагаа Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Тээврийн сайд нарын гурван талт уулзалт болов.

Монголын талын төлөөлөгчдийг Монгол Улсын Зам, тээврийн сайд Н. Төмөрхүү, оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын Тээврийн сайд М. Ю. Соколов, хятадын талын төлөөлөгчдийг БНХАУ-ын Тээврийн сайд Ян Чуаньтан нар ахлав.

Талууд уулзалтын үеэр Монгол, Орос, Хятадын тээврийн яамдын хамтын ажиллагаа нь урт хугацаанд, ажил хэрэгч байдлаар өрнөж ирснийг онцлон тэмдэглэж тээврийн салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн идэвхжүүлэх Монгол, Орос, Хятадын эрмэлзлэлийг нотолж, гурван улсын дамжин өнгөрүүлэх чадавхийг хөгжүүлэх асуудалд онцгой ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.

Уулзалтаар авто зам, төмөр замын коридорыг хөгжүүлэх, одоо байгаа төмөр замыг шинэчлэх зэрэг гурван талт тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар яриа хэлэлцээ хийж, уулзалтын үр дүнд гурван яамдын хоорондын протоколд гарын үсэг зурав.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …