Tag Archives: зам тээвэр

November, 2016

  • 11 November

    Маргааш зарим чиглэлд хөдөлгөөний хязгаарлалт хийнэ

    Их британийн элчин сайдын яамнаас зохион явуулж буй “INSPIREME FESTIVAL” соёлын өдөрлөгийн хүрээнд 2016 оны 11-р сарын 12-ны “БЯМБА” гарагт 12-14 цагийн хооронд Bentley, Land rover, Mini cooper загварын автомашинуудын цуваа Сүхбаатарын талбайгаас Гандантэгчилэн хийд, Баруун 4 зам,Бөхийн өргөө, Е-mart худалдааны төв, Сүхбаатарын талбай, Шангрила төв маршрутаар явах тул тухайн замуудад түр хугацаагаар хөдөлгөөний хязгаарлалт хийхээр болсон тухай Замын Цагдаагийн …

  • 11 November

    Тээвэрлэлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зааварчилгаа өгнө

    Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ээлжит шуурхай хурлаа өнөөдөр хуралдууллаа. Энэхүү хурлаар салбарын хэмжээнд хийхээр төлөвлөсөн үүрэгт ажлуудаа дүгнэж, цаашид хийх шаардлагатай тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаанд шалгалт оруулж, цэгцлэх асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой төслийг урагшлуулах хэлэлцээр …

  • 4 November

    Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замыг хүлээлгэн өглөө

    Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Их Монгол Улсын гудамжны 2,1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг  2 багцад хувааж, гүйцэтгэгч сонгон шалгаруулсан. Багц-1  буюу “Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их Монгол улсын гудамж,  Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто зам” –ын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Эрдэнэ зам” ХХК,Багц-2  буюу “Их Монгол Улсын гудамж, Жапан таун хотхоны уулзвараас ураш Их тэнгэрийн ам хүртэлх …

  • 4 November

    Швейцарын Холбооны Улсын хөгжлийн арга, туршлагаас судлана

    Зам, тээврийн салбар дахь Монгол-Швейцарын хамтын ажиллагааны асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жан-Жак Де Дарделийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын үеэр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын дэд бүтэц, түүний дотор тээврийн салбарт хөрөнгө оруулах, зээл санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлж байгаа талаараа сайд уламжиллаа. Зам, тээврийн хөгжлийн …

  • 2 November

    Иргэдийн ая тухтай, аюулгүй байдалд холимог тээвэр чухал ач холбогдолтой

    Зам тээврийн хөгжлийн яам шинэчлэн байгуулагдаад 100 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тээврийн салбарын хөгжил, аюулгүй байдал иргэдийн ая тухтай зорчих тал дээр түлхүү анхаарал хандуулж эхэлжээ. Тухайлбал Монгол болон ОХУ Улаан-Үүдийн чиглэлд холимог тээврийн коридорыг нэвтрүүлэх туршилтыг амжилттай эхлүүлээд байна. Улаанбаатар-Сэлэнгэ-Улаан-Үд чиглэлд төмөр зам болон улс хоорондын автобусаар зорчих холимог тээврийн үйлчилгээг өнгөрсөн амралтын өдрүүдэд туршилтаар эхлүүлэв. …

  • 1 November

    Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын ажлыг ирэх онд эхлүүлнэ

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарынхаа  100 хоногийн үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар эмхлэн байгуулагдсаны 100 хоногийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын зүгээс хийж хэрэгжүүлсэн ажил, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгасан зорилт, арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.  Шинэ Засгийн газар байгуулагдаж салбарын сайд нар ажлаа хүлээж аваад 100 хоног болж …

October, 2016

  • 27 October

    Зам, тээврийн салбар тээврийн нэгдсэн, ухаалаг системийг хэрэгжүүлнэ

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас төмөр зам, орон нутгийн автобус, орон нутгийн онгоц зэрэг тээврийн үйлчилгээнд тасалбар түгээх нэгдсэн систем ТҮЦ машин нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаар өнөөдөр мэдээллээ. Энэхүү тасалбар түгээх автомат нэгдсэн системийг нэвтрүүлснээр хэрэглэгчид суудлын хуваарь, зорчих өдөр, цаг гэх мэт бүхий л мэдээллийг оруулан тасалбараа худалдан авах боломжтой болох юм. Ингэснээр хэрэглэгчиддээ ачаалалгүй, түргэн шуурхай, орчин үеийн, шинэлэг …

  • 17 October

    Өнөөдрөөс эхлэн Толгойт руу нийтийн тээврийн үйлчилгээ нэмэгдэнэ

    Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй нар тус дүүргийн иргэд сонгогчидтой  уулзалт хийж, Толгойтын  3,6 км автозамын засварын ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан байна . Замын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй болсон, тоос шороо ихтэй орчинд иргэд амьдарч байна зэрэг тулгамдсан олон асуудлаа төрийн түшээдэд хэллээ. Тиймээс НИТХ-ын дарга Ц. Сандуй тус …

  • 15 October

    Толгойтын замын ажил 10 сарын 17-нд дуусч, нийтийн тээврийн үйлчилгээ нэмэгдэнэ

    Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй нар тус дүүргийн иргэд сонгогчидтой  уулзалт хийж, Толгойтын  3,6 км автозамын засварын ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан байна . Замын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн хүрэлцээ хангалтгүй болсон, тоос шороо ихтэй орчинд иргэд амьдарч байна зэрэг тулгамдсан олон асуудлаа төрийн түшээдэд хэллээ. Тиймээс НИТХ-ын дарга Ц. Сандуй тус …

  • 12 October

    Үр ашигтай, аюулгүй, шуурхай тээвэрлэлтийн нөхцөл боломжийг бүрдүүлнэ

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ажлаа хүлээж аваад 100 хоног болж буйтай холбогдуулан зам, тээврийн салбарынхантай уулзаж, тэдний санал бодлыг сонсож байгаа билээ. Тэгвэл өчигдөр авто тээврийн салбарын нийт ажилтан, албан хаагчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, цаашид зам, тээврийн салбарт баримтлах бодлого, шийдвэрлэх асуудлаа танилцууллаа. Автотээврийн салбар Монголын тээврийн бусад төрлүүдээс хамгийн ууган нь бөгөөд үйлчилгээг хэрэглэгчдэд хаалганаас …

  • 11 October

    Журам зөрчсөн тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохиог хураалаа

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Замын цагдаагийн газар, Лицензийн төвтэй хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Аяны хүрээнд нийт 183 зөрчил илрүүлсэн байна. Үүнд зөвшөөрлийн хугацаа дууссан ч замын хөдөлгөөнд оролцож байсан 95, өөр өнгийн гэрлэн …

  • 11 October

    Автобусны 3 зогсоол шинээр байгуулж, 11 зогсоолд карма гаргажээ

    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах зорилгоор 10-15 автобусны зогсоол, зогсоолын карманы ажлыг хийж гүйцэтгэдэг. Дээрх ажлын хүрээнд дүүргүүдээс санал авч, Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн автозамын газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2016 онд 14 зогсоолын карма гаргах ажил хийгдсэн байна. Үүнээс 3 зогсоол шинээр байгуулагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд илүү ойртжээ. Үүнд: …

October, 2015

  • 19 October

    Нарны замыг 19-р хорооллын замтай холбох нүхэн гарц ашиглалтад орлоо

    Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км авто зам, 58,18у/м төмөрбетон гүүр, төмөр зам доогуур нарны замтай холбогдсон 22у/м нүхэн гарц ашиглалтад орлоо. Энэхүү зам ашиглалтад орсноор Нарны зам болон Дунд голын замд ирэх ачаалал 800 маш/цаг, 19-р хорооллын арын замын ачаалал 20-30 хувиар буурна гэж албаныхан үзэж байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн хэсэгт тээврийн хэрэгсэл явах гол замуудын …

  • 7 October

    Улс хооронд зорчих цэнхэр тасалбарыг ЗТЯ-наас олгоно

    Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх ОХУ-ын зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төв, Авто тээвэрчдийн холбооноос олгодог. Гэтэл 15 мянган төгрөгийн үнэтэй зөвшөөрөл 700 мянган төгрөг хүртлээ үнэ нь өсч, дамлан худалдагдах болсон. Энэ талаар ЗТЯ-ны АЗТБХЗГ-ын дарга Д.Доржхандаас тодруулахад “ОХУ манай улсын иргэд визтэй зорчдог байхад Монгол Улс жилдээ 2000 орчим ийм зөвшөөрөл авдаг байсан. Гэтэл энэ онд эхний ээлжинд …

June, 2015

  • 23 June

    Зам цөмөрч буудай ачсан машин онхолджээ

    12.30 цагийн орчимд Сонгино хайрхан дүүрэг, Драгон төвийн ард баригдаж байгаа барилгын хажуу талын зам цөмөрч, буудай тээвэрлэн явсан ачааны машин унаж, осолджээ. Одоогоор Сонгино хайрхан дүүргийн замын цагдаа нар ослын газарт ажиллаж байна. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа тухайгаа Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Одбаяр мэдээлэв. Эх сурвалж: gereg.mn