Журам зөрчсөн тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохиог хураалаа

ffe260756551bb59ce425e037ca61dd9

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Замын цагдаагийн газар, Лицензийн төвтэй хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Аяны хүрээнд нийт 183 зөрчил илрүүлсэн байна. Үүнд зөвшөөрлийн хугацаа дууссан ч замын хөдөлгөөнд оролцож байсан 95, өөр өнгийн гэрлэн дохио хэрэглэж явсан 46, зөвшөөрөлгүй 40, хуурамчаар зөвшөөрөл үйлдсэн хоёр зөрчил багтаж байгаа юм. Холбогдох журам зөрчсөн тээврийн хэрэгслийн 45 тусгай дуут болон гэрэл дохиог хураан авч, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгаас холбогдох байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага хүргүүлж ажилласан байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …