Нийслэлийн прокурорын газраас Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсүүдийн хэсгийн байцаагч нарт зориулан 2015 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 14-ний өдрүүдэд сургалт зохион байгуулсан байна.
Сургалтанд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Ганбаатар, дүүргийн 1, 2 дугаар прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хяналтын прокурорууд оролцсон ба Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Амарзаяа “Захиргааны хяналтын үйл ажиллагаатай холбоотой хууль, журам, захиргааны хяналтын материалын бүрдүүлэлт, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийж, ярилцлага зохион байгуулан, шүүхээс хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн этгээдийн ялын биелэлтэнд тавих хяналтыг сайжруулахад анхаарах асуудлаар зөвлөгөө өгсөн нь үр дүнтэй ажил болжээ.