Шизофрениэр өвчилсөн Нобелийн шагналт эр авто ослоор нас нөгчлөө

0d9a7c36dff717ddoriginalАНУ-ын математикч, Нобелийн шагналт Жон Форбс Нэш эхнэр Алисиягийн хамт авто ослоор амиа алджээ. Тэдний сууж явсан такси Нью Жерсид авто осолд орсон байна. Жон Форбс Нэш энэ жил 86 настай, эхнэр нь 82 настай байсан аж.

Тэрээр 1994 онд Эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн бол 2015 онд шугаман бус дифференциал тэгшитгэлийн онол боловсруулсныхаа төлөө Абелийн шагнал хүртэж байсан юм.

Тэрбээр зөвхөн эрдмийн ажлаараа бус, уран сайхны киноны гол дүр болсныхоо ачаар олон нийтэд алдаршсан. Рассел Кроу гол дүрийг нь бүтээсэн “Төгс оюун ухаан” киноны профессор Жон Нэш бол Жон Форбс Нэш юм. Энэхүү кино нь “Оскар”-ын шагнал хүртсэн билээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …