Төрөөчгүй хүүхдийг хулгайлжээ

images Хүний наймааны гэмт хэрэг дэлхий нийтэд харанга дэгдэх болсон билээ. Тэр дундаа хөгжил буурай, ядуу орнууд, Ази, Арика орнуудад хүний наймаа гаарч, хууль сахиулах байгууллагынхан ч идэвхитэй илрүүлэх ажиллагаа явуулах болсон. Гэтэл үүнийг дагаад хүний наймаачдын арга улам бүр нарийсаж байна.

Үүний нэг жишээ нь саяхан БНХАУ-д гарсан хамгийн аймшигтай хүний наймааны хэрэг юм. Тодруулбал, өнгөрсөн 6-р сарын 26-ны өдөр БНХАУ-ын Аньхой мужид жирэмсэн эмэгтэйн хүүхдийг умайнаас нь хулгайлсан хэрэг гарчээ. Хохирогч эмэгтэй эмнэлэгт үзүүлчихэд гарч явтал гэнэт толгой нь эргэж, ухаан алдаж унасан гэнэ. Бүсгүй нэг ухаан орж сэртэл хэдий нь орой болсон байсан бөгөөд гэдэс нь шалчийж, хүүхэд нь байхгүй болсон байжээ.

Харин нөхөр нь эмнэлэгт үзүүлэхээр явчихаад ямар ч хариу өгөлгүй хэдэн цаг алга болсонд санаа нь зовж эхнэрээ хайж эхэлсэн байна. Эхнэрийнх нь утас нь ч холбогдохгүй байсанд ихэд санаа зовж байтал түүнд эхнэрээс нь “Эмэгтэйн бие сайн байгаа. Харин хүүхэд нь байхгүй” гэсэн мессеж иржээ. Залуу тэр даруй цагдаад хандан эхнэрээ оройн 22:00 цагийн орчимд гал тэргэний буудлаас олсон байна.

Эмэгтэй яг юу болсныг огтхон ч санахгүй байгаа бөгөөд түүнийг хэн нэгэн албаар ухаан алдуулж унаган хүүхдийг нь зохион байгууллаттайгаар хулгайлсан гэж үзэж байгаа аж. Учир нь эмэгтэйн төрөх хугацаа өнгөрсөн, илүү тээлттэй байжээ. цагдаагийн байгууллагаас тус хэрэгт тусгай баг гарган, мөрдөх ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

Хятадын хуульд зааснаар хүний наймаа хийсэн нь тогтоогдвол шууд цаазын ял сонсдог ажээ.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …