Дуучин С.Сэрчмаа: Би хүний зовлонгоор жаргал хийдэггүй

Snapshot_2015-05-24_1921473005997102015-05-25-14-46[www.urlag.mn]Олны танил хүмүүсийг хэл ам тойрно гэж үгүй. Тэр дундаа бүсгүйчүүдийг байнгын найз нөхөдтэй нь хардаж сэрдэх нь энүүхэнд. Сүүлийн үед дуучин С.Сэрчмааг айл гэр үймүүлсэн гэх мэдээлэл шар хэвлэлд нисэх болсон билээ. Тэгвэл энэхүү мэдээлэлд тэрээр мэдэгдэл хийснийг “Mobile news” буландаа онцолж байна.

“Зарим нэгэн сонингууд дээр намайг айл гэр үймүүлж, эхнэр хоёр хүүхэдтэй хүнийг эргүүлж явна гэж бичсэн байх юм. Би өөрөө хүүхэдтэй ээж хүн байж надад тийм цөс, зүрх сэтгэл үнэхээр байхгүй. Би хүний зовлонгоор жаргал хийдэггүй. 15 жил дуулахдаа байнга танихгүй хүмүүстэй холбогдож бичүүлээд байхаар махан зүрхтэй хүн болохоор сэтгэлээр унаж цөхрөх юм аа. Гүтгүүлж амьдрах зовлонтой ч төрсөн юм уу гэж бодох юм. Амьддаа бие биенээ хайрлаж амьдрая л даа хүмүүс ээ!” гэсэн юм.

Зарим шар хэвлэлүүд бусдын нэр төрийг сэвтэй мэдээ бэлтгэн уншигчдад хүргэж буйгаас олон нийтэд буруу ташаа мэдээлэл түгээхэд хүргэж байгаа нь тод жишээ энэ.

png888422059201505250509Д.Ана

www.urlag.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …