Энэтхэгийн зарим бүс нутагт цаг агаар цельсийн 48 хэм хүртэл халсны улмаас 500 гаруй хүн амиа алдсан байна. Өнгөрөгч Бямба гаригаас хойш амиа алдагсдын ихэнх нь буюу 140 орчим хүн Телангана болон Андхра Прадеш мужид нас баржээ. Нийслэл Дели хотод цаг агаар 44 хэм хүртэл халсан бол Уттар Прадеш мужийн Аллахабад хотод 48 хэм байгаа аж. Албаны хүмүүс иргэдийг гадагш гарахгүй байж, шингэн зүйл сайн уухыг зөвлөж байгаа аж. Энэ оны дөрөвдүгээр сараас хойш агаарын дулааны нөхцөл байдал Энэтхэгийн өмнөд нутгийн мужуудад маш таагүй байсан ч, өнгөрсөн долоо хоногт бүр дордож, ийнхүү олон зуун хүний аминд хүрчээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд цаг агаар хэт халсны улмаас Андхра Прадеш мужид 246 хүн нас барсан байна. Ням гаригт л гэхэд 62 хүн наранд цохиулж нас барсан тухай албаны хүмүүс мэдээлсэн юм. Мөн хэт халуунаас болж бороо орохгүй байгаа гэдгийг цаг уурын мэргэжилтнүүд тайлбарлажээ.
Undesten.mn