Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг эхлүүнэ

bb07e2253c98f056originalТөрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг нэмлээ. Энэ  төслийн хүрээнд 220 кВ-ын 2 хэлхээт 72,3 км цахилгаан дамжуулах шугам, төслийн талбар дахь 110/10 кВ-ын түр дэд станц, Эрдэнэт дэд станцын  110 кВ хүчдэлийн түвшин талын нэг гаргалгааны өргөтгөл, Эрдэнэтийн Говил тосгоноос төслийн талбар хүртлэх 73,9 км авто зам, Сэлэнгэ мөрөн дээгүүр гарах гүүр зэрэг ажил багтаж байгаа юм. Эгийн голын усан цахилгаан станц нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож тохируулга хийх, оргил ачааллын үед импортыг орлох стратегийн ач холбогдол бүхий обьект бөгөөд эрчим хүчний сүлжээний найдвартай ажиллагааг хангах чиглэлээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой тул Концессын тухай хуульд заасны дагуу станцын эхний шатны ажлыг шууд гэрээ байгуулан гүйцэтгэхээр шийдвэрлэлээ. Урьдчилсан шатны ажлын зураг төслийг зохих журмын дагуу боловсруулж, магадлал хийлгэсэн бөгөөд барилгын ажлын өртөг 61,3 сая ам.доллар гэж тооцоолсон байна. Төсөл санхүүжүүлэх хөрөнгийг БНХАУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс эргэн төлөхөөр шийдвэрлэжээ.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …