Гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг шинэчилнэ

30d1460d4ae6c68754f0dcc542671ea9Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл  баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, үзэл баримтлалыг зохих журмын дагуу баталж, хуулийн төслийг боловсруулахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа буюу гамшгийн эрсдэлийн бууруулах,  урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, сэргээн босгох ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, зохицуулахтай холбогдон үүсэх  харилцааг зохицуулахаар үзэл баримтлалыг боловсруулжээ.

Манай оронд тохиолдох байгалийн аюулт үзэгдэл, технологийн болон үйлдвэрлэлийн ослын төрөл, тэдгээрийн давтамж, учруулж байгаа хохирлын хэмжээ нэмэгдэж байгаа өнөө үед гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх,  эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд  анхаарах, тогтолцоог шинэчлэх зэргээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага  байна. Одоо  мөрдөж байгаа Гамшгаас хамгаалах тухай хууль нь гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагааны үе шатыг иж бүрэн хэрэгжүүлэхтэй холбогдсон зохицуулалт хангалтгүй, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжтай холбогдсон харилцааг зохицуулаагүй, нэр томьёоны тодорхойлолт оновчтой бус байгаа юм.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …