Мексикийн хилийн Сьюдад-Акунья хотод торнадо шуурганы үеэр 13 хүн амь үрэгдэж, 750 орчим байшин барилга сүйджээ. Аврах албаныхан гэмтэж бэртсэн 150 хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд сураггүй болсон хүмүүсийг хайж байна. Хүчтэй шуурганы үеэр орон гэрээ алдсан оршин суугчдад зориулан найман түр хоргодох газрыг байгуулсан аж. Сьюдад-Акунья хотод сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд торнадо шуурга болоогүй байжээ.
Сүүлийн өдрүүдэд Мексиктэй хил залгаа АНУ-ын өмнөд хэсэгт аадар бороо орж, үерийн аюул нүүрлээд байгаа юм. Техасын төв хэсгээр урсдаг гол үерлэснээс 20 гаруй хүн сураггүй болжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС
www.news.mn