Дахин 630,000 автомашиныг эргүүлэн татахаар болжээ

32_23b131b31d94f46ab985d870fc8bcf1092231c4f“Takata” пүүсийн үйлдвэрлэсэн аюулгүйн дэрний гэмтлээс болж дахин 630,000 автомашиныг Японы хоёр том үйлдвэрлэгч компани эргүүлэн татахаар болжээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө дээрх аюулгүйн дэрний гэмтлээс болж, дэлхийн зах зээл дээрх 11 компанийн 34 сая орчим эргүүлэн татахаар болсон мэдээлэлтэй давхцаж буйгаараа уг асуудал олны анхаарлыг ихээхэн татаж байгаа аж. Тухайлбал, Mazda компани Atenza Sedan, Bongo van болон Япон дахь Nissan, Mitsubishi пүүст зориулан гаргасан хоёр загварыг оролцуулаад нийт 120,000 машин эргүүлэн татах юм. Харин Mitsubishi пүүс нийт 512,000 машин эргүүлэн татахаар болсны 412,000 нь гадны зах зээлд гарсан байгаа аж. Ердөө өнгөрсөн долоо хоногт л Toyota, Nissan, Honda, Daihatsu компаниуд “Takata” пүүсийн аюулгүйн дэрний гэмтлийн улмаас олон сая автомашиныг эргүүлэн татахаа зарлаж байсан билээ.

Одоогоор Honda компанийн машинд дээрх аюулгүйн дэрний гэмтлүүд илэрч, зургаан хүний амь насыг хохироосон нь тогтоогдоод байгаа юм. Мөн гэмтэж бэртсэн хүний тоо 100 гаруй болсон аж.

Дээрх гэмтлийн тухай олон таагүй мэдээлэл цацагдсанаар, “Takata” пүүсийн санхүүгийн дөрөв дэх улирлын алдагдал таван тэрбумд хүрчээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …