Лопес гурван саяар хуримаа хийнэ

45333b1cda819c99bigӨөрийн 28 настай дурлалт залуу Каспер Смарттай эргэж нэгдээд дуучин, жүжигчин Женнифер Лопес шинэ амьдралыг эхлүүлжээ. 45 настай дуучин бүсгүй тун удахгүй залуу найзтайгаа хуримлахаар зэхэж байгаа юм. Тэд уг ёслолдоо бэлтгээд тун завгүй байгаа аж.

Хуримын ёслол ч нүсэр болж мэдэх шинжтэй байна. Каспертай хийх хуримын ёслолоо үлгэрийн юм шиг болгохын тулд Женнифер бүсгүй гурван сая доллар төлөхөд бэлэн байгаа гэнэ.

Ёслолыг энэ оны 12 дугаар сард хийхээр төлөвлөжээ. Тэд хуримаа Хавайн арлууд дээр юм уу Пуэрто-Рико Улсад хийх юм.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …