Монгол Улсын Ерөнхийлөгчид Унгар Улсын Элчин сайд ИЖБ барив

600x600 (1)Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Акош Мадари  өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ барив. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Акош Мадарийг хүлээн авч уулзсан юм.

Энэ онд 2 орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдаад тэрээр өнгөрсөн оны намар Унгар Улсад амжилттай айлчилсан болон Унгар Улсын Ерөнхийлөгч Я.Адер саяхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийснийг тэмдэглэв.

CC4O1566Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  энэ үеэр хэлэхдээ “Хоёр талд хамтарч хийх болон сэргээн хийх уламжлалт ажлууд их байна. Энэ бүхнийг хийх Элчин сайд томилогдон ирсэнд баяртай байна. Унгарын Гадаад хэргийн сайд Монголд удахгүй  айлчилж, тэр үеэр Унгар Улс ЭСЯ-аа сэргээн нээх гэж байгаа талаар сонслоо. Энэ бол маш сайхан мэдээ юм.  Та бол Монголыг сайн мэддэг, туршлагатай, олон салбарт ажилласан, өмнө нь Монголд ажиллаж байсан хүн юм байна. Ийм хүн Монголд томилогдон ирж байгаад баяртай байна. Их баярлалаа” гэлээ.

Элчин сайд Акош Мадари нь дипломат ажлын гараагаа Монгол Улсаас эхэлсэн бөгөөд 1992-1997 онд Улаанбаатар дахь Унгарын ЭСЯ-нд дипломат ажилтан байсан тухайгаа уулзалтын үеэр дурслаа. Мөн Унгарын Гадаад хэргийн яаманд Монгол, Хятад хариуцсан ажилтан байжээ. Тэрээр хоёр орны хоорондын харилцаа өргөжин хөгжих үүд нээгдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, Унгар Улс Улаанбаатарт ЭСЯ-аа сэргээн нээх гэж байгаа нь хоёр талын харилцаа, ялангуяа боловсрол, соёл, эдийн засгийн салбарт илүү өргөн боломжууд гаргаж ирнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэлэв.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …