Бэлэн хоол хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

12-noodles-300x225Их Британийн эмч Рей¬чеп Томпсон ходоод¬ны хорт хавдар нэмэгдэх болсон шалтгааныг тод-руулахаар сүүлийн хэдэн жил энэ чиглэлээр даг¬нан ажиллажээ.  Тэрээр судалгааныхаа явцад бэлэн хоол тогтмол хэрэглэх нь  ийм эрсдэлд хүргэж болзошгүйг илрүүлсэн байна. Өдөр бүр нэг бэлэн хоол идэхэд шаардлагатай давсны 50 орчим хувийг нэг дор авдгийг Р.Томпсон
тогтоожээ. Үүнээс гадна бэлэн хоол нь бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнтэй харьцуулахад хамгийн их давс агуулдаг аж. Давснаас үүдэн гарч болох бас нэг эрсдэл нь ходоодны хорт хавдар гэдгийг дээрх  судалгаа харуулжээ. Хүн өдөрт зургаан граммаас ихгүй давс хэрэглэх нь тогтсон хэмжээ бөгөөд  түүнээс хэтрүүлж хэрэглэвэл биед өвчин үүсгэх эх үүсвэр болдгийг Их Британийн эмч нотолжээ.

Санал болгох мэдээ

12 сарын 05-аас өмнө өвлийн идэшээ очиж аваарай

Нийслэлийн иргэдийн хүнсний өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдааг энэ сарын 28-наас 12 дугаар …