Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр “Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ”-г Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу 06 дугаар сарын 01 – ний өдөр төв талбайг хүүхдүүдэд зориулан чимэглэн, 12 жил, Жангарын 6 баатрыг байрлуулна. Энэ үеэр хүүхдүүд төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцохоос гадна Диснейн болон Амилагийн найзууд, 12 жилийн амьтадтай дурсгалын зураг татуулж, урлагийн тоглолт үзэх боломжтой юм.
Мөн энэ өдөр нийслэлийн 9 дүүрэгт “Хүүхдийн баяр” – ын арга хэмжээг зохион байгуулна. Үүнд:
- Баянзүрх дүүрэг – 09:30 цагаас “Өргөө – 2” кино театрт “Хүүхдийн баяр” – ын нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллаагааг зохион байгуулна. Хүүхдүүдэд кино үзүүлж, Хороодод Хүүхдийн баярын арга хэмжээ болно
- Сүхбаатар дүүрэг – Чингисийн талбайд нэгдсэн арга хэмжээтэй хамтрах ба хороодоор хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна. Хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд гарын бэлэг гардуулна
- Баянгол дүүрэг – 11:00 цагаас Улаанбаатар паласт Хүүхдийн баярын арга хэмжээ болно. Мөн 12:30 цагаас Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар Палас хүртэл парад алхана
- Багануур дүүрэг – 11:00 цагаас төв талбайдаа Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна
- Багахангай дүүрэг – 11:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно
- Налайх дүүрэг – 10:00 цагаас төв талбайд Хүүхдийн баярын арга хэмжээ болно.
- Хан-Уул дүүрэг – 05 дугаар сарын 28 – 31 – ний өдрүүдэд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна. 06 дугаар сарын 01-нд 11:00 цагаас “Их Зайсан” цогцолборт “Оюуны Ундраа” групптэй хамтарсан Хүүхдийн баярын үйл ажиллагаа болно
- Чингэлтэй дүүрэг – 11:00 цагаас Тусгаар тогтнолын талбайд Хүүхдийн баярын үйл ажиллагаа зохион байгуулна
- Сонгинохайрхан дүүрэг – 11:00-15:00 цагийн хооронд хороодод Хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.