Tag Archives: хүүхдийн баяр

June, 2015

  • 2 June

    Нийслэлээс 1000 хүүхдүүдийг баярлуулжээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Монголын Хүүхдийн ордонтой хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зорилтот бүлгийн 1000 хүүхдийг баярлуулах үйл ажиллагааг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн 32 төвийн 700, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтнуудын 200, Төрийн бус байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 100 хүүхдэд нийслэлийн Засаг даргын бэлгийг …

  • 1 June

    Дэлхийн бусад орнуудад хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг бэ?

    Дэлхий нийтээр хүүхдийн эрхийн өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ? Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын нэгний өдрийг дэлхий нийтээр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бур тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн …

  • 1 June

    “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбайд болж байна

    “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  “Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ” Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болж байна. Баярын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл …

  • 1 June

    УИХ-ын дарга З.Энхболд хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүллээ

    Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан нийт хүүхэд багачууддаа баярын мэнд дэвшүүлье.       Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан түүхтэй. Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа 2.2 тэрбум гаруй хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн төлөө хүн бүхэн “За” гэж хэлэхийн …

  • 1 June

    Хан-Уул дүүргийн багачууд 500 хүүхдийн бие биелгээгээр бэлэг барилаа

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Чингисийн талбайд “Хүүхдийн баяр”-ын нэгдсан арга хэмжээг зохион байгуулж, нийслэлийн хүүхэд багачууд төв талбайдаа цуглан, баяраа тэмдэглэж байна. Төв талбайд болж буй 1500 хүүхдийн урлагийн тоглолтыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан, эцэг эх, хүүхэд багачууд үзэн сонирхож байна. Хан-Уул дүүргийн хүүхэд багачууд ХУД түүхт 50 жилийн ойн арга хэмжээг угтан 500 …

  • 1 June

    Зорилго, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө шамдан суралцахыг Ерөнхий сайд хүслээ

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Хүүхдийн баяр” соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбайд болж, нийслэлийн зарим сургуулийн сурагчид урлагийн шилдэг үзүүлбэрээ найз нөхөд, дүү нартаа толилуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч.Сайханбилэг баярын нэгдсэн арга хэмжээнд оролцож, хүүхэд багачууддаа баяр хүргэж, үг хэлэхдээ “Хүүхдүүд та бүхэн минь том болоод ямар ч ажил, …

May, 2015

  • 30 May

    Баяраар хүүхдээ гадуур авч явахаас болгоомжил

    -Нийслэлд улаанбурханы дэгдэлт өндөр байгаа учир нийтийг хамрах арга хэмжээнд оролцохгүй байхыг анхаарууллаа- Хоёр хоногийн дараа Хүүхдийн баярын өдөр тохиох гэж байна. Гэвч нийслэлд улаанбурхан өвчний тархалт өндөр байгаа учраас мэргэжлийн байгууллагынхан баяраар нийтийг хамарсан арга хэмжээнд бага насны хүүхдээ оролцуулахгүй байхыг сэрэмжүүллээ. Нийслэл хотын хэмжээнд энэ сарын 25-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 6 сартайгаас 5 нас …

  • 29 May

    Хүүхдийн баярын өдөр төв талбайн замыг хаана

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх зургаадугаар сарын 1-ний өдөр Чингисийн талбайн баруун зүүн талын замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Тодруулбал замын хөдөлгөөнийг 11.00-14.00 цагийн хооронд хаах юм байна. Мөн хүүхдийн баярын өдөр төв талбайн ойролцоох бүх автомашины зогсоол үнэ төлбөргүй иргэдэд үйлчилнэ гэдгийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ. Жич: Доорх зурган дээр цагдаагийн эргүүл пост, автомашинаа хаана …

  • 29 May

    Динза Цондоолой хоёрт үлгэрүүдийг аврах хүч байгаа болов уу?

    Бийрийнхээ аясаар үлгэр зохиодог шидтэн Үлгэрч өвгөн Хар сүнснүүдэд хорлогдсон байна. Тэрээр бидний дуртай үлгэрийн ертөнцийг өөрийн болгохыг хүсэж, санаагаа гүйцэлдүүлэхийн тулд үлгэрийн баатруудыг хорлосон ажээ. Амар сайхандаа жаргаж, аз жаргалаа олдог үлгэрийн баатруудыг аврах хэрэгтэй боллоо. Үүний төлөө хүүхдүүдийн хайртай баатрууд болох Динза, Цондоолой хоёрүлгэрийн ертөнцөд тэмцэлдэж байгаа. Тэдэнд тийм хүч байгаа болов уу, эсвэл үлгэрт хайртай, үлгэр уншдаг, …

  • 29 May

    УИХ–ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд эх үрсийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

    Хүүхдийн аз жаргал, ирээдүйн сайн сайхны төлөө хүч хөдөлмөр, мэдлэг, оюунаа зориулж ирсэн үе үеийн ахмадууд, алдар гавьяатнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, бүх хүүхдүүд, нийт ард иргэддээ Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн болон Эх үрсийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж тэргүүтэй сэхээтэн залуусын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” …

  • 29 May

    Хүүхэд багачуудын төлөөлөл УИХ-ын даргын урилгаар Төрийн ордонд зочлов

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ой, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн урлаг, спортын тэргүүний сурагчид болон Хүүхэд, гэр бүл, хөгжлийн “Өнөр бүл” төвийн хүүхдүүдийг өнөөдөр /2015.05.29/ Төрийн ордонд урьж баярын мэндчилгээ дэвшүүлэв. Багачуудын төлөөлөл энэ үеэр Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зураг авахуулж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, …

  • 29 May

    Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 06 дугаар сарын 01-ний өдрийн 14:00, 16:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно. Улсын драмын эрдмийн театр 06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00, 13:00 цагуудаас К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг …

  • 27 May

    Хүүхдийн баяраар аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр  “Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ”-г Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу 06 дугаар сарын 01 – ний өдөр төв талбайд соёл урлагийн болон худалдаа үйлчилгээний төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн …

  • 27 May

    Дүүрэг бүрт “хүүхдийн баяр”-ыг тэмдэглэнэ

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр  “Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ”-г Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу 06 дугаар сарын 01 – ний өдөр төв талбайг хүүхдүүдэд зориулан чимэглэн, 12 жил, Жангарын 6 баатрыг байрлуулна. Энэ үеэр хүүхдүүд төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцохоос …

  • 25 May

    Хүүхдийн баярын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 06 дугаар сарын 01-ний өдрийн 14:00, 16:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно. Улсын драмын эрдмийн театр 06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00, 13:00 цагуудаас К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг …