Нийслэлээс 1000 хүүхдүүдийг баярлуулжээ

p19motrp781l5c1qp11csqhkiegp7Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Монголын Хүүхдийн ордонтой хамтран “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зорилтот бүлгийн 1000 хүүхдийг баярлуулах үйл ажиллагааг 3 дахь жилдээ зохион байгууллаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн 32 төвийн 700, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтнуудын 200, Төрийн бус байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 100 хүүхдэд нийслэлийн Засаг даргын бэлгийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай нар гардуулж, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн “Монголын хүүхдийн ордон”-ы авъяаслаг уран бүтээлч хүүхдүүд урлагийн тоглолтоор бэлэг барьж, нэгэн өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ

 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит …