Хөдөлж ч чадахгүй байсан эмэгтэй өөрийхөө зүрх рүү хутгалж, амиа хорлосон гэв үү

af48948c33db540boriginalӨвчиндөө шаналаад олигтойхон ч хөдөлж чадахгүй байсан бүсгүйг нас бие гүйцсэн эрэгтэй хүнийг хүлээд, өөрийгөө зүрхэн тус газраа хутгалж, амиа хорлосон гэх шийдвэрийг гурван ч шатны шүүх гаргасан гэнэ. Энэхүү хэргийн талаар талийгаач бүсгүйн ах, ээж, өмгөөлөгч нар нь мэдээлэл хийлээ.

Хэрэг ингэж эхэлжээ

О.Бат-Өлзий, талийгаач бүсгүй н.Отгонцэцэг нар 2012 оны тавдугаар сарын 01-нд Булган аймгийн төв рүү мотоциклтой явж байгаад, онхолджээ. Тухайн үед тэд  үерхдэг байсан байна. Уг ослоос болж н.Отгонцэцэгийн зүүн талын 2-4 дүгээр хавирга нь хугарч, хүндэвтэр гэмтэл авсан байна. н.Отгонцэцэг ослоос хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд найз залуу нь болох О.Бат-Өлзий нэг ч удаа эргэж, тойрч байгаагүй, эмчилгээний зардал ч өгөөгүй, уулзаагүй учраас хосууд салжээ.

Ийнхүү хүний үнэргүй байдал гаргасан учир н.Отгонцэцэг шүүх эмнэлгээр гэмтлээ тогтоолгоод, О.Бат-Өлзийг шүүхэд өгснөөр хэрэг манджээ.  Шүүхээс О.Бат-Өлзийд Эрүү­гийн хуулийн 215.2 дугаар зүйл, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учир 1.6 жилийн ял төлөвлөж шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон аж.

Тодруулбал, О.Бат-Өлзий жолооны үнэмлэхгүй, хамгаалах малгайгүй байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьсан, гэрэлтүүлэггүй үед холын буюу ойрын гэрэл асаана гэсэн заалтыг зөрчсөн, саадтай үед хурдаа хасаагүй аж. Гэвч шүүхээс ийнхүү хөнгөн ял сонссон учир хохирогч н.Отгонцэцэг давж заалдаад, дахин шүүх хурлын тов гарсан байна. Өөрөөр хэлбэл, шүүх хурал 2012 оны арванхоёр­ду­гаар сарын 10-нд болох бай­сан аж. Гэтэл шүүх хурал боло­хоос өмнө аймшигт хэрэг гарчээ.

Хэргийн талаар сэжигтэн О.Бат-Өлзийгийн өгсөн мэдүүлэг

0bba682d4870f928original
Ослын шүүх хурал болохын өмнөх өдөр буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хэрэг гарчээ.  Сэжигтэн О.Бат-Өлзийгийн мэдүүлснээр “Тухайн өдөр хохирогч н.Отгонцэцэг над руу утасдаад “Энэ хэргээс чамайг салгаад өгөе. Ярилцах уу” гэж хэлсэн. Тиймээс ч бид хоёр уулзалдсан. Ийнхүү уулзахдаа дэлгүүрээс архи, ундаа аваад Булган аймгийн “Болор” хэмээх нэртэй зочид буудалд орсон.

н.Отгонцэцэгийн араас авсан зураг /нуруу нь зулгарсан/

Эдгээр юмыг н.Отгонцэцэг өөрийнхөө мөнгөөр авч, би харин зочид буудлын тооцоог хийсэн. Буудалд орсоны дараа н.Отгонцэцэг “би хоншоортой загнаж байхад чи хоншоортой бай” гэж хэлээд хоёр аяганд архи хувааж хийгээд намайг шахсан. Улмаар би хоёр удаа уугаад дотор муухайраад байсан болохоор орон дээр дээшээ хараад хэвтэж байсан. Гэтэл гэнэт н.Отгонцэцэг миний дээр гараад “чи намайг тоохоо больсон уу” гэсэн. Нэг мэдэхэд хоёр гарыг минь хүлээд, гэрэл унтраагаад дараад авсан. Миний хоёр гар хүлээтэй байсан учир орон дээр зууралдаж байгаад, газарт унасан.

Тэгээд н.Отгонцэцэг дээрээс дараад байхаар нь би түүнийг тийрч унагаад, хаалга руу гүйж, очоод хаалга онгойлгох гэсэн боловч түгжээтэй байсан. Тэгэхээр нь би “амь авраач” гэх хашгирсан. Тухайн үед надад ганцхан харагдаж байсан зүйл цонхны гэрэл байсан. Тиймээс би цонх руу очоод, хүлээстэйгээ цонхоор  үсэрсэн. Гадаа гараад тэнд байсан хүмүүсээс миний гарын хүлээсийг тайлаад өгөөч гэж гуйсан. Гэвч хүмүүс надаас зугтаад байсан болохоор би өөрөө шүдээрээ оролдож байгаад тайлсан” гэсэн мэдүүлэг өгсөн байгаа юм.

Анхан шатны шүүх О.Бат-Өлзийгийн өгсөн мэдүүлгээр голчилсон байна. Тиймээс ч шүүхээс “н.Отгонцэцэг өөрийнхөө амийг хохироосон” хэмээн талийгаач бүсгүйд хэрэг үүсгээд, О.Бат-Өлзийг чөлөөлжээ.

О.Бат-Өлзийд прокуророос Эрүүгийн хуулийн 91.1-д /хүнийг санаатай алах/ зааснаар эрүү үүсгэсэн байна. Гэтэл анхан шатны шүүх хүчингүй болгожээ. Харин үүний дараа Булган аймгийн давж заалдах шатны долдугаар шүүх хохирогчийн өмгөөлөгч н.Отгонбаяр, ялтны өмгөөлөгч н.Сарантуул нарын гомдлыг хэрэгсэхгүй болгоод, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна. Улмаар Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар мөн тогтоол гараад өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл, энэхүү ноцтой хэрэгт 5-9 дүгээр сарын хооронд гурван шатны шүүхээр ороод хаагдчихсан аж.

Тодруулбал, анхан шатны шүүхээр сум дундын дөрөвдүгээр шүүхийн шүүгч н.Дарьсүрэн, н.Мягмарсүрэн, н.Цэрэнханд, Давж заалдах шатны долдугаар шүүхийн шүүгч н.Батсайхан, н.Цэцэгмаа, н.Туяа, Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч н.Бат-Эрдэнэ, н.Батсайхан, н.Ганзориг, н.Цогт, н.Эрдэнэ, н.Балсүрэн гэсэн шүүгчид уг хэргийг шүүгээд н.Отгонцэцэг өөрийгөө хутгалсан гэдгийг тогтоогоод хэргийг хаачихсан байна.

Цогцсыг бус гэрэл зургийг шинжлээд, дүгнэчихжээ
ba074eb996457a8boriginal

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …