Террористуудыг дэмжсэн Австраличуудыг иргэншлээс хасна

32_579af0f9c4d9847e8baeac088d115394c0119a5bАвстралийн засгийн газраас гаргаж буй шинэ тогтоолын дагуу хилийн чанадад террорист бүлэглэлүүдэд ажиллаж байгаа тус улсын 50 орчим хүнийг иргэншлээс хасахаар болж байна. Австрали улс нь өөрийн орны иргэншил бүхий Ирак, Сирид дайтаж буй хүмүүсийн давхар иргэншлийг зогсоох энэхүү шинэ хуулийн төслийг тун удахгүй танилцуулах аж. Түүнчлэн дээрх шийдвэр нь Австрали улсад ажиллаж, амьдарч буй террорист бүлэглэлүүдийг дэмждэг иргэдэд хамаарах юм. 2014 оны дунд үеэс хойш Лалын улс бүлэглэлд ажилладаг австраличуудын тоо эрс нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор ийнхүү эрх баригчид шинэ хуулийн төсөл батлах хүртэл арга хэмжээ авч байгаа аж. Ерөнхий сайд ТОни Абботт нь ирэх 6 дугаар сард Парламентаар батлахаар төлөвлөж буй уг хуулийг терроризмтой тэмцэх зорилготой гэдгийг мэдэгджээ.

Undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …