“Эмнэлгийн байгууллага хуурамч тодорхойлолт гаргасны үр дүн, түүнд хүлээлгэх хариуцлага” сэдвээр сургалт зохион байгуулжээ

55ШШГЕГ-ын харъяа Баривчлах төвийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах явцад эмнэлгийн байгууллагын тодорхойлолттой, түүний дотор сүрьеэ өвчтэй гэх хүмүүс ирэх болсонтой холбогдуулан  Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч эмнэлгийн ажилчдад 2015 оны 05 сарын 18-ны өдөр “Эмнэлгийн байгууллагаас гаргаж байгаа тодорхойлолт, бичиг баримтын үнэн зөв байдал, хуурамч тодорхойлолт гаргасны үр дүн, түүнд хүлээлгэх хариуцлага” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.

Сургалтанд Халдварт өвчин судлалын үндсэний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны төвийн нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 33 диспансарын эмч, эмнэлгийн ажилчид болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнууд хамрагджээ.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …