Голд эндсэн хоёр хүүхдийн цогцсыг олоогүй

downloadБаян-Өлгий аймгийн Бугат сумын гуравдугаар багийн нутаг “Их булан” гэдэг газарт 15 настай хоёр хүүхэд Ховд голын усанд осолдсон байна. Тавдугаар сарын 17-ны өдрөөс өнөөг хүртэл хүүхдүүдийн цогцсыг хайж байгаа ч хараахан олоогүй байгаа  юм. Одоогоор тус аймгийн болоод сумын онцгой байдлын газрын нийт 30 албан хаагч ажиллаж байгаа гэнэ. Аймгийн Онцгой байдлын албаны байцаагчтай холбогдоход “Хүүхдүүдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Ховд гол үерлэж, голын ус өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас эрлийн ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа ч бид нэмэлт хүч гарган ажиллаж байна” гэлээ.

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …