УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар маргалджээ

 

32_afd5e45197624a508b0baf4e4c230f83f1b6e172530371583201505281037Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн байгуулсан “Оюу толгой”-н далд уурхайн гэрээтэй холбоотой мэдээллийг “МАХН-МҮАН Шударга ёс” эвслийнхэн сонслоо. Гэвч уг хурал УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын хорооны дарга О.Баасанхүү, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрын мэтгэлцээн болж хувирсан байна. Тус хурал дээр О.Баасанхүү гишүүн уг гэрээг хурцаар шүүмжлэхэд хариуд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Баасанхүү гишүүн та, танай намын сайдын даалгаврыг хэрэгжүүлж ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг томилсонд та надад өш санаад байгаа юм уу” гэж хариу барьжээ.

Гэтэл үнэндээ ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажилд Г.Ганчимэг гэх эмэгтэйг Г.Шийлэгдамба ямар ч сонгон шалгаруулалтгүй томилуулсан нь хууль зөрчсөн тул Г.Шийлэгдамба сайдыг Эрүүл мэнд спортын сайдаас нь эргүүлэн татах талаар асуудал тавина хэмээн Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү гишүүн өмнө нь мэдэгдээд байсан юм. Г.Ганчимэг нь тус яаманд мэргэжилтэн хийж байсан өмнө нь удирдах ажил хийж байгаагүй нэгэн бол, түүний дүү Г.Ганзориг нь АНУ-д ажиллаж, амьдардаг, чулууны үйлдвэрийн эзэн, Христийн сүмийн номлогчоор ажилладаг, УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын үй зайгүй найзуудын нэг ажээ. Г.Шийлэгдамба сайд Г.Ганчимэгийг яамныхаа ТНБД-аар томилсон нь Төрийн албаны тухай хууль Үндсэн хуулийг зөрчсөн нь нотлогддог.

Засгийн газар Үндсэн хууль бусад хуулиа зөрчөөд тус яамны Төрийн НБД-ыг томилсоныг Төрийн албаны Зөвлөл нь нотлоод УИХ-ын даргад албан тоот илгээсэн байх юм……

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …