АСЕМ-д зориулан барьж буй хотхоны бохир усыг Туул голд асгаж байна

tuulӨнөөдөр төрийн ордонд “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг эхэлсэн. Олон жил “аврал эрсэн Туул гол” гэж ярьсаар өдийг хүрч байна. Өнөөдөр ч гэсэн танхимд суугаад хэлэлцэж л байна.

Гэвч танхимын хэлэлцүүлэгтэй зэрэгцэн Туул голын бохирдлын асуудал улам бүр ундарч байна.

Улаанбаатар хотын хүн амын бохир усыг татан зайлуулдаг УСУГ-ын Цэвэрлэх байгууламж өдгөө аваарын байдалтай ажиллаж байна. Учир нь Улаанбаатар хотын бохирыг шүүж, цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламж хэдийнэ насгүй болж тэг зогсолт хийхэд хүрсэн билээ.

Нөхцөл байдлын талаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд өнөөдөр газар дээр нь очиж танилцана.

Хамгийн гол асуудал нь цэвэрлэх байгууламжийн цоорсон хэсэгт засвар хийх тохиолдолд нийслэлчүүд бохироо хааш зайлуулах вэ? Хамгийн эхний гарц нь өнөөх л Туул гол болж үлдэх бий вий.

Танхимд хэлэлцэж байгаа асуудал бодит байдал 2 ингэж л эхнээсээ зөрж эхэллээ.

Цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг дахин хөндөнө.

Тэгвэл Туул голтой холбоотой бас нэгэн баримт дэлгэе.

50 гаруй улсын төрийн тэргүүн Монголд ирэх АСЕМ-ын уулзалтанд зориулж төрийн тусгай хамгаалалтын газарт нэгэн хотхон сүндэрлэж буй. Энэ бол “АСЕМ Виллаж” хотхон юм. “Нарны гэрлээр буюу сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа хангадаг, байгаль орчинд ээлтэй эко хаус” гэх чамин чимэгтэй төрийн тэргүүнүүдийн байрлах энэхүү зочид буудал, хотхоныг МCS групп барьж байгаа гэж эх сурвалж хэлж буй.

Мэдээж төрийн өндөр дээд хэмжээний уулзалт Монголд болж байгаа нь дэлхий дахинд Монголыг сурталчилах маш том боломж учраас бүх талаар бэлтгэл ажлыг сайн хангах хэрэгтэй ч төсвөөс хичнээн хэмжээний төгрөг гарч баригдаж буй нь тодорхойгүй.

Богд уулын арын зам, “Скай ресорт”-ын баруун талд “АСЕМ виллаж” хотхоныг барих ажил эхэлсэн бөгөөд хамгийн харамсалтай нь бохир усаа шууд Туул голд цутгаж буй дүр зураг байна.

Хэдийгээр ашиглалтанд ороогүй ч барилгын явцад ашиглагдсан бохироо шууд Туул голд нийлүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ?

Аврал эрсэн Туул голын бодит дүр төрх ийм байна, танхимд суугаад хэлэлцэгчид ээ?

11267746_1630537437161541_4768911669572089887_n 11239621_1630537470494871_1870630452388008998_n 11139363_1630537460494872_1404728909023323666_n 11112920_1630537407161544_3670851485464134191_n 11014825_1630537493828202_5133770613681617492_n 10410836_1630537410494877_7418084095766461326_n 10411834_1630537393828212_8989290416550563280_n 10405616_1630537440494874_4112946426136603351_n

Г.Эрдэм

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …