лсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаан 15 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд тус байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах талаарх өргөдлүүдийг хэлэлцэх ажлын …
Tag Archives: Туул гол
October, 2016
September, 2015
-
3 September
Туул голд амьгүй төрсөн ургаа хаясан мэдээллийн мөрөөр эрэн хайж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны “Гачуурт” гэдэг газар “Туул” голын усанд амьгүй төрсөн 1 ургийг хаясан байна гэсэн мэдээллийг 2015.09.02-ны өдрийн 15:15 цагт хүлээн авчээ. Энэхүү мэдээллийн мөрөөр нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашин, 1 завьтайгаар уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
July, 2015
-
30 July
Туул голыг залуус цэвэрлэжээ
2015 оны 07-р сарын 25-ны өдөр ХУД-ийн хэмжээнд зохион байгуулагдсан бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр сайн дурын “Хог challenge” –ын санаачлан зохион байгуулсан Туул голын цэвэрлэгээнд залуус амжилттай оролцож Туул голын ойр орчимын газрыг цэвэрлэж гарсан хог хаягдлыг ХУД-ийн ТҮТ ОНӨААТҮГ ачиж тээвэрлэлээ. Мөн 07-р сарын 26-ны өдөр Монголын Эко Машинуудын Холбооноос зохион байгуулсан Туул голын цэвэрлэгээнд тус холбооны 20 ажилтан, …
June, 2015
-
17 June
Иргэдийг хуурч Төв цэвэрлэхийн бохирыг Туул голд цутгажээ
Нийслэлийнхний өмнө тулгамдаад байгаа Төв цэвэрлэх байгууламжийн засварын үеэр ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир урсгахгүй бөгөөд Төв цэвэрлэх байгууламжийг 48 цагийн хугацаагаар зогсооно гэх мэдээллийг энэ сарын 5-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хариуцлагатайгаар хэлж байсан. Мөн засвар эхлэхийн өмнө БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол цэвэрлэх байгууламжийн үйл ажилгаатай танилцаж, бохирдол ихтэй усыг …
-
15 June
Нийслэлчүүдийн ялгадасаар Төв аймгийн хүн ард, мал сүрэг ундаална
Монголчууд гол усруугаа сүү цагаан идээ хүртэл оруулж болохгүй гэж эртнээс нааш их л цээрлэж ирдэгсэн. Гэтэл нийслэлчүүд бид уух ус руугаа өтгөн шингэнээ юүлээд даруй 7, 8 жил өнгөрчээ. Нийслэлийн цэвэрлэх байгууламжинд тэг зогсолт хийж 3 хоногийн хугацаанд засвар хийх талаар яригдсан. Гэвч бүхэн бүтэн хотын иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах, эс бөгөөс бохирыг Туул гол руу шууд цутгахаас өөр …
-
13 June
Туул гол ногооноороо эргэлдэж байна
Өнөөдөр сэтгүүлчид Туул голтой танилцлаа. Шувуун фабрик орчмоор Туул голын бохирдол дээд цэгтээ хүрсэн байгааг энэ үеэр харав. Гол руу ойртох бүр хамар сэтлэм үмхий үнэр сэнгэнэх аж. Харин голын ус ногооноороо эргэж байгааг та доорх зурагнаас харж болно. Туул гол ийм бохирдолтой байгаа нь Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажилтай холбоотой байж болох юм. Учир нь өнөөдөр өглөө 10.00 цагт …
May, 2015
-
28 May
“Төр, иргэд, хувийн хэвшлийн хамтын цогц ажиллагааны үр дүнд Туул голыг хамгаалж чадна”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны …
-
28 May
Алтанбулаг, Лүнгийнхнийг Туулын усаар ундаалж, малаа услахыг хориглоно
Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн яг ингэж хэлээгүй ч нөхцөл байдал ийм хэмжээнд хүрсэн тухай түгшүүрт мэдээг хэвлэлийнхэнд дуулгасан юм. Түүний ярьсныг энгийнээр тайлбарлах гэж оролдох аваас Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн бохир хадгалдаг таван савны хана ашиглалтын улмаас нимгэрч энэ тэрүүгээрээ цоорч, эдүгээ дэлбэ үсрэх хэмжээнд очоод байгаа гэнэ.Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээ хийгддэг АЭРОТЕНК-ийн эхний хэсэг …
-
28 May
“Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” -ын талаар хэлэлцэж байна
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулж буй “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2015.05.28/ Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга С.Батболд, Улсын …
-
28 May
АСЕМ-д зориулан барьж буй хотхоны бохир усыг Туул голд асгаж байна
Өнөөдөр төрийн ордонд “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг эхэлсэн. Олон жил “аврал эрсэн Туул гол” гэж ярьсаар өдийг хүрч байна. Өнөөдөр ч гэсэн танхимд суугаад хэлэлцэж л байна. Гэвч танхимын хэлэлцүүлэгтэй зэрэгцэн Туул голын бохирдлын асуудал улам бүр ундарч байна. Улаанбаатар хотын хүн амын бохир усыг татан зайлуулдаг УСУГ-ын Цэвэрлэх байгууламж өдгөө аваарын байдалтай …
-
28 May
Улаанбаатарын бохирыг гурав хоног туул руу цутгана
Нийслэлийн нэг сая иргэний хэрэглэсэн бохир усыг нэг л өглөө цэвэрлэж чадахгүй болж мэдэхээр байгааг Ус сувгийн удирдах газрынхан өчигдөр дахин санууллаа. Дахин гэдгийн учир нь Улаанбаатар хотын бохирыг шүүж, цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламж хэдийнэ насгүй болчихсныг мэргэжилтнүүд хангалттай ярьж, хэлж, сануулсаар ирсэн. Харамсалтай нь хамгийн чухал энэ асуудалд хөрөнгө мөнгө хангалттай төсөвлөдөггүйгээс Төв цэвэрлэх байгууламж тэг зогсолт хийхэд хүрлээ. …
-
26 May
“Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам”сэдвээр хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын Байгаль очин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам”сэдэвт хэлэлцүүлгийг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 10.00-13.00 цагт Төрийн ордны А танхимд зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар …
April, 2015
-
25 April
Дугуйчин залуус Хатан Туулаа цэвэрлэнэ
Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас байгаль эх дэлхий маань жилээс жилд устаж үгүй болсоор байна. Монгол улсад гэхэд гол усны нэгдсэн тооллогыг хамгийн сүүлд 2011 онд зохион байгуулсан бөгөөд 2007 онд 18610 гол нуур, горхи булаг тоологдсоноос 2011 он гэхэд 5749 гол горхи ширгэж үгүй болсон нь манай орны бүх гол усны гуравны нэгийг эзэлж байгаа юм. Мөн Улаан баатарчууд …