Дугуйчин залуус Хатан Туулаа цэвэрлэнэ

65a50b85-a183-4da6-950f-ea0116766295Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас байгаль эх дэлхий маань жилээс жилд устаж үгүй болсоор байна. Монгол улсад гэхэд гол усны нэгдсэн тооллогыг хамгийн сүүлд 2011 онд зохион байгуулсан бөгөөд 2007 онд 18610 гол нуур, горхи булаг тоологдсоноос 2011 он гэхэд 5749 гол горхи ширгэж үгүй болсон нь манай орны бүх гол усны гуравны нэгийг эзэлж байгаа юм. Мөн Улаан баатарчууд бидний ундны эх үүсвэр болсон Хатан туул гол ч гэсэн жилээс жилд хог хаягдлаар дүүрч бохирдож устаж үгүй болоход ойрхон байна.
Тийм учраас Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб 3 дахь жилдээ “Хатан туул голоо хайрлан, Хамгаалъя”  аянаа эхлүүлж, Туул голын эрэг орчмыг энэ Ням гарагт буюу 2015. 04. 26-нд цэвэрлэхээр болжээ.  Хатан туул голоо цэвэрлэх ажилд нэгдэхийг хүссэн залуус https://www.facebook.com/events/932322713485817/ эвент хаягаар бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Залуус маань энэхүү ажилд оролцсоноор Туул голын ойр орчмыг цэвэрлэж, унадаг дугуйгаар аялж, тоглож, хоорондоо танилцаж, амралтын өдрийг зугаатай өнгөрүүлэх юм. Жилээс жилд татарч, харахад ч нүд хальтрам болж байгаа Хатан Туулаа хайрлан хамгаалцгаая.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …