Дуучин А.Хишигдалайг танихгүй залуус гэж үгүй. Тэрбээр өөрийнхөө стиль имижийг анх олонд танигдаж байснаасаа тэс өөр болж илүүтэй эмэгтэйлэг төрхийг бүтээсэн. Энэ нь ч фэнүүдэд нь ихэд таалагддаг.
“Бүсгүй хүний хувь тавилан, бөгжгүй хуримын сүйт бүсгүй шиг тийм л адармаатай. Амьдралын төлөө зовж яваа бүсгүйчүүд олон. Зовоож арчаагүйтдэг бүсгүйчүүд бүр ч олон. Бааранд тасарч ойчоод, дөрвөн мөчнөөсөө дүүжлүүлээд гарах бүсгүйчүүд ирээдүйд нэг хүний эхнэр, нэлээд хүүхдийн ээж болох байх. Шөнөжин хүүхэн эргүүлж, тэнэж явсан нөхрөө халуун хоол цайтай хүлээх нэг нь жаргадаг байх. Шударга шулуун явсан нэгнийг ивээхгүй хэрнээ, шуламсын дүртэй явсан нэгнийг ивээгээд ч байгаа юм шиг. Хааяа арай л хатуу санагдах юм, амьдрал чи” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичиж үлдээсэн юм.
Юуны учир ийн бичих болсонд одоогоор хариу өгөөгүй байгаа бөгөөд дээрхээс харахад шоучин гэгддэг охид, бүсгүйчүүд эгдүүлцэлийг нь төрүүлээд авсан нь ажиглагдаж байна.
www.urlag.mn