Обамад итгэхийн аргагүй санал тавьжээ

rs_1024x759-140530100508-1024.Malia-Obama-jmd-053014_copyКенийн өмгөөлөгч Феликс Кипроно АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад итгэхийн аргагүй санал тавьсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Өмгөөлөгч эр Обамагийн том охин 16 настай Малиа Обаматай гэрлэхийг хүсчээ. Обама дээрх саналыг нь хүлээн авбал өмгөөлөгч 50 үхэр, 70 хонь, 30 ямаа бэлэглэхээс гадна Кенийн нийслэл Найроби хотноо байрлах тансаг харшид Малиаг амьдруулах болно гэжээ.

Кенийн “The Nairobian” сонинд өмгөөлөгч эр өчигдөр “Вашингтоны Цагаан Ордны эзэн Обамад” хэмээн хаягласан захиагаа шуудангаар илгээжээ. Тэрбээр мөн өөрийн гэрэл зураг, хөрөнгийн баталгаа, гэр болон ажлынхаа өрөөний зургийг захиандаа хавсаргасан байна.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …