Дулааны улирал ирж байгаатай холбогдуулан гэр бүл болон найз нөхдөөрөө гадаа хооллох тохиолдол их бий. Энэ үед сандал хамгийн их хэрэг болдог. Гэрээсээ сандал гадагш зөөж байхаар хашаандаа эсвэл зуслангийн байшингийнхаа гадаа тавин ашиглаж болох зардал бага нэгэн сандалын санааг та бүхэндээ хүргэе. Энгийн хэр нь өвөрмөц энэ сандалыг хийх арга ч мөн энгийн юм.
Эхний ээлжинд өндөр нь хүн суухад тохирсон түлээний тайрдас хэрэгтэй. Хуурай мод байх нь илүү тохиромжтой. Энэхүү модоо будахад бэлтгэж элсээр зүлгэх эсвэл өнгөн хэсгийг цүүз, аль тохиромжтой багажийн тусламжтайгаар хуулан авах хэрэгтэй.
Дараа нь нарийн зүлгүүрээр зүлгэж цэвэрлэнэ. Ингэх нь будахад будаг уудаггүй сайн талтай.
Ингээд будах будгаа бэлдэнэ. Ямар өнгөөр будах нь таны дурын хэрэг боловч аль болох тод өнгийг сонговол илүү гоёмсог харагдуулна. Мөн будах модны дор цаас дэвсэж өгөхөө мартуузай. Зөөлөн үстэй, нарийн багсыг сонгож будвал илүү гоё болдог.
Суурь будгаа хатсаны дараа ирмэг хэсгийг цагаан өнгөөр доорх зураг шиг будна.
Харин будгийн ажил дуусч, сайтар хатсаны дараа ийм төрлийн гэрлийг суурилуулж өгөх хэрэгтэй.
Мөн ресторан, зочид буудлын гэрлэн чимэглэлд ашигладаг гэрлүүд ч болох юм байна. Хамгийн чухал нь зайгаар ажилладаг байх хэрэгтэй аж. Энэ төрлийн гэрэл нь хүн суухад утас нь тасарч гэмтдэггүй сайн талтай аж. Ингээд сандал бэлэн болох юм. Энд хэлэхэд гэрлийг хийхгүй байсан ч болох юм.
Эх сурвалж: www.barilga.mn