SONY DSC

Прокурорууд БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдлаа

SONY DSC
SONY DSC

БНХАУ-ын Үндэсний Засаг захиргааны академиас зохион байгуулсан мэргэжил дээшлүүлэх сургалтанд прокурорын байгууллагын 20 прокурор 2015 оны 05 дугаар сарын 05-наас 26-ны өдрүүдэд амжилттай хамрагдаад ирлээ.

Тус сургалтын үеэр БНХАУ-ын Гадаад Харилцааны яамны Азийн хэлтсийн мэргэжилтэн Гү И Мин “Хятад монголын найрсаг харилцаа”, Үндэсний засаг захиргааны академийн хууль зүйн судалгааны хэлтсийн профессор Рэн Жин “БНХАУ-ын Үндсэн хуулийн тогтолцоо ба Засгийн газрын бүтэц”, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн Угсаатан судлалын хүрээлэнгийн судлаач Дү Ши Вэй “Монгол улс болон Хятад улсын өнөөгийн нөхцөл байдал ба өв соёл”, Төв намын сургуулийн Улс төр, хуулийн тэнхимийн профессор Фү Си Мин “Хуулийн дагуу засаг захиргааны үйл ажиллагаа явуулахыг дэмжин ажиллах, хуулийн тогтолцоотой төр засгийг бий болгох”, Үндэсний Засаг захиргааны академийн сургалтын төвийн захирал асан Шао Вэн Хай “Хятадын соёл”, Ардын дээд Прокурорын газрын прокурорын онол судлалын хүрээлэнгийн орлогч дарга, судлаач Ши Пэн Чэн “БНХАУ-ын шүүхийн тогтолцоо ба шүүхийн хувьсал шинэчлэл”, Хятадын Ардын их сургуулийн хуулийн сургуулийн профессор Фэн Юүжүн “БНХАУ-ын онцлог бүхий социалист эрх зүйн тогтолцоо” Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн хуулийн хүрээлэнгийн дэд захирал, судлаач Мо Жи Хон “Хуулийн дагуу улсаа удирдах ба социалист эрх зүйн тогтолцоог бий болгох” зэрэг сэдвүүдээр прокуроруудад лекц уншиж, харилцан санал солилцсон байна.

SONY DSC
SONY DSC

Мөн сургалтын явцад прокурорууд  Хятадын Үндэсний прокурорын газарт зочилж сургууль, номын сан, музейтэй үзсэн ба Шанхай, Ханжоу хот,Тиан ан мэн, Хааны ордон,  Бээжин хотын хот төлөвлөлтийн музей, Үндэсний музей зэрэг түүх соёлын газруудтай танилцжээ.

Түүнчлэн сургалтанд хамрагдсан прокуроруудыг 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд хүлээн авч уулзан санал бодлоо солилцож, цаашид сургалтын цар хүрээг улам нэмэгдүүлэн ажиллахаа онцлон тэмдэглэсэн байна.

Хятадын Үндэсний Засаг захиргааны академийг байгуулах ажлыг 1988 оноос эхлэн бэлтгэж, 1994 онд албан ёсоор байгуулсан ба Хятадын төрийн зөвлөлийн харъяа яамны зэрэглэлийн төсвийн байгууллага бөгөөд өндөр, дунд  тушаалын албан хаагчид болон бодлого судлаач эрдэмтдийг бэлтгэдэг, 480 гаруй багш ажилтантай, 240 гаруй багшийг урьж ажилуулдаг, сургалт дамжааны байр, номын сан, цахим сургалтын төв, эрдэм шинжилгээ, тайлан илтгэлийн танхим, хурлын заал, суралцагсдын дотуур байр, хоолны газар, биеийн тамирын заалтай, нэг доор 1000 хүнийг сургах хүчин чадалтай, гадаадын 79 орны их дээд сургууль болон бусад байгууллагуудтай найрсаг хамтын ажиллагаатай сургууль ажээ.

SONY DSC
SONY DSC

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …