Монголын киночид шилдэгүүдээ шалгаруулна

2i5iok4m5nevucl0v20h19qn8lМонголын үндэсний кино урлагийн академи нь Монгол улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийн дэмжих, киногоор дамжуулан үндэсний онцлог соёл, түүхийг олон нийтэд таниулах төдийгүй нийгмийг соён гэгээрүүлэх зорилготойгоор 2008 онд үүсгэн байгуулагдсан билээ.

Тус Академи нь Монголын кино урлагийн хөгжлийг тодорхойлж, чиглүүлэх ач холбогдол бүхий “Академийн дээд шагнал” гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг сүүлийн 5 жил уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм. Тэгвэл энэхүү арга хэмжээ тун удахгүй кино урлагийн салбар дахь оны шилдэгүүдээ шалгаруулах гэж байгаа талаар хэвлэлийн мэдээлэл өгсөн юм.

Тус арга хэмжээ 18 номинаци шалгаруулдаг бөгөөд ирэх сарын 7-нд болохоор тов нь гарчээ.

 

Эх сурвалж: www.grandnews.mn

 

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …