ДЭМБ – аас гаргасан судалгаагаар жил бүр 1 сая гаруй амиа хорлолт дэлхийн өнцөг булан бүрт гардаг ба энэ нь 40 секунд тутамд өрнөж байдаг ажээ. Тэгвэл тэдгээр амиа хорлолтыг хаана хаанаас хамгийн их үйлддэг юм бол…?
Ингээд та бүхэнд ямар ч шалтгаангүйгээр амиа егүүтгэхээр зорьдог гэдгээрээ алдартай арван газрын тухай хүргэе.
10
Англи: Лондон метро |
XIX зуунд баригдсан “The Tube” метро нь жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүй алдартай газрын нэг юм. Метро нь 402 км урт үргэлжилдэг 11 эгнээ, 270 зогсоолтой бөгөөд жил бүр 100 – 150 хүн амиа егүүтгэдэг гэнэ. Аль эгнээний ямар зогсоолоос үсэрснээс хамаарч харилцан адилгүй гэмтэл авдаг бөгөөд 40% нь нас барж, 60% нь тахир дутуу, зэрэмдэг болдог ажээ.
9
Англи: Хамбер гүүр |
Дэлхийн хамгийн урт гүүрийн долдугаарт бичигддэг энэ гүүрийг 1981 онд ашиглалтанд өгснөөс хойш 200 гаруй амиа егүүтгэсэн тохиолдол бүртгэгджээ. Тэдгээр тохиолдлоос амьд гарсан нь тав бөгөөд сэтгэл сэртхийлгэм нь 2005 онд гарсан юм. Йоркширийн нэгэн эмэгтэй хоёр настай охиноо дагуулан гүүрнээс үсэрчээ. Энэ явдлаас хойш гүүрэнд сараалжин хамгаалалт хийж амиа егүүтгэх оролдлогыг бууруулах арга хэмжээ авч эхэлжээ.
8
Япон: Михара уул |
Энэ бол Японы Изу Ошима арал дээр байдаг идэвхитэй галт уул юм. 100 – 150 жилийн давтамжтай дэлбэрдэг гэж үздэг энэ галт уулын тогоо руу үсэрч амиа егүүтгэсэн тохиолдол 1933 онд л гэхэд 944 бүртгэгджээ. Анхны тохиолдол нь 1933 онд гарсан бөгөөд 21 настай оюутан Киоко Мацумото +1200ºC халуун тогоо руу үсэрч амиа хорложээ.
7
Франц: Эйфелийн цамхаг |
Нэгэн үе дэлхийн хамгийн өндөр цамхагаар нэрлэгдэж байсан Эйфел нь хамгийн олон хүн ирж үзсэн соёл амралтын дурсгалт газар юм. Өдгөө эндээс 350 – 400 хүн үсэрч амиа егүүтгэсэн байдаг бөгөөд анхны тохиолдлынх нь он цаг хараахан тодорхойгүй ч дүүжлэгдэж нас барсан байдаг гэнэ. Амиа хорлогчдоос
азтай хоёр хүнийг 57 метрээс үсрэх гэж байсныг аварчээ.
азтай хоёр хүнийг 57 метрээс үсрэх гэж байсныг аварчээ.
6
БНХАУ: Янцзы гүүр |
Өдөр бүр 80.000 тээврийн хэрэгсэл, 200 гаруй галт тэрэг зорчдог энэ гүүрнээс 2006 оныг хүртэл 2000 хүн үсэрч амиа егүүтгэжээ. Энэнээс хойш хэд болсныг хараахан тогтоогоогүй юм. Гүүр нь 160 м өндөр, 1576 м урт бөгөөд манаач Чен 176 орчим хүний амийг аварчээ.
5
Австрали: Гэп хавцал |
Байгалийн өвөрмөц тогтоц энэ асгадаас жилд 50 гаруй хүн амиа хорлож нас бардаг гэнэ. 2012 оныг хүртэлх мянга мянган амиа егүүтгэгсдээс 160 – 400 нь өнөөдөр амьд үлджээ. Тэднийг энэ газарт амьдардаг ахмад дайчин Дон Ричи аварсан байдаг юм. Энэ ч утгаараа түүнийг Гэп хавцлын сахиусан тэнгэр гэж нэрлэдэг бөгөөд тэрээр (2012 онд нас барсан) амьдрал гэдэг ямар гайхалтай хувь
тохиол вэ гэдгийг олон ч хүнд ухамсарлуулж буян болжээ.
тохиол вэ гэдгийг олон ч хүнд ухамсарлуулж буян болжээ.
4
Англи: Бичи Хед хад |
Шохойн чулуун бүтэцтэй энэ асгад нь Их Британий хамгийн өндөрлөг (162 м өндөр) газарт тооцогддог бөгөөд эндээс 500 гаруй цогцсыг олоод байгаа юм. Жил бүр 20 хүн амиа егүүтгэдэг энэ газарт Даваа гарагийг хамгийн барцадтай өдрөөр нэрлэдэг. Учир нь асгадын ойролцоо гарсан хэргийн олонх нь Даваа гарагт болсон байдаг ба амиа егүүтгэгсдээс гадна элдэв аваар осол гарах эрсдэл хамгийн өндөр байдаг ажээ.
3
Канад: Ниагарын хүрхрээ |
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүрхрээнээс үсэрч амиа хорлосон хүмүүсийн тоо 2780 хол давжээ. Жилд 20 – 40 хүн үсэрч хорлодог бөгөөд олонх нь буюу 59% нь эрэгтэй байдаг гэнэ. Тэгвэл зарим статистикаас авч үзвэл 1850 – 2011 онд нийт 5000 гаруй цогцос олсон гэх нь ч бий.
2
Япон: Аокигахара ой |
Япончуудын дунд тархсан домогт өгүүлснээр энэ ой бол ад чөтгөрийн эзэмшил бөгөөд 1998 онд 73, тэгвэл 2002 онд 78 хүний цогцсыг олжээ. Амиа егүүтгэгчдийн очих дуртай №2 дахь газраар нэрлэгддэг ойгоос 500 гаруй цогцос олоод байна. Ойгоос дүүжилж үхсэн хүмүүсийн цогцос олонтаа олддог бөгөөд жил бүр 50 – 100 хүн амиа хорлодог.
Өдрийн цагт туйлын үзэсгэлэнтэй харагдах ч маш нам гүм, сэртхийлгэм хүйт даасан уур амьсгалтай ажээ. Шөнийн цагаар бол бүр ч аймшигтай уур амьсгал угтах ба ойд 200 гаруй бий. Энд гар утас, луужин, GPS – ийн аль нь ч ажилладаггүй.
1
АНУ: Алтан хаалга гүүр |
Сан Францискогийн дэлхийд алдартай энэ гүүрийг 1937 онд ашиглалтанд оруулж байсан бөгөөд энд болж өнгөрсөн амиа хорлолт нь нээгдсэнээс нь хойш 10 долоон хоногийн дараа тохиожээ. Тэр үеэс л амиа хорлолтоороо хамгийн цуутай газрын нэг болсон гэж үздэг. Гүүрэн дээрээс үсэрсэн хүн 138 км/ц хурдтай урууддаг бөгөөд жил бүр 30 хүн амиа хорлодог гэнэ. АНУ-д энэ гүүрээс гадна Аурора гүүр (Сиэтл), Коронадо гүүр (Сан Диего) нь хамгийн олон үхэл далласан газруудад ордог.
Эх сурвалж: www.bunny.mn