Lamborghini пүүс спорт загварын автомашин (SUV) үйлдвэрлэхээр төлөвлөж, ажлыг Итали улсад гүйцэтгэж байх албан гэрээг байгуулсан байна. Volkswagen компанийг мөн давхар эзэмшдэг Lamborghini нь Словак улсад бус, харин Итали улсад ийнхүү машин үйлдвэрлэхээр сонгожээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус компани нь Италид машин үйлдвэрлэхдээ 90 сая еврогийн татварын хөнгөлөлт болон засгийн газраас бусад төрлийн урамшуулал, дэмжлэг хүртэх аж. Lamborghini пүүсийн удирдлагууд Италийн ерөнхий сайд Маттео Рензитэй Ром хотноо уулзаж, энэхүү гэрээг харилцан зөвшилцөж байгуулсан байна.
Urus SUV загвар нь 2012 онд зохион бүтээгдсэн шинэ загварчлалын машин бөгөөд үүнийг жил тутам 3,000 ширхэгийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэйгөөр 2018 оноос худалдаанд гаргаж эхлэхээр болжээ. Компанийн төлөвлөгөө ёсоор Бологн хотын ойролцоох Lamborghini-гийн үйлдвэрт хоёр дахин их үйлдвэрлэл явуулж, 500 ажлын байрыг шинээр бий болгох аж.
Б.Болормаа