“Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ыг бүртгэлээ

nam1Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Ц.Баянбилэгээс гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв.

Дашрамд дурдахад Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам нь улсын бүртгэлд бүртгүүлсэн 23 дахь нам болж байна.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …