Загвар өмсөгч Ирина Шейк алдарт хөлбөмбөгчин Криштиан Роналдугаас салсны дараах сэтгэлийн шархаа бүрмөсөн анагааж, Холливудын жүжигчин Брэдли Купертэй үй зайгүй дотноссон билээ. Шинэхэн хосуудын гал халуун хайрын романыг тэдний дотно үнсэлтүүд төдийгүй, бараг ганц минут ч холдож чадахгүй, байнга хамт байгаа явдал нь илтгэж байгаа аж.
Энэ сарын 26-нд Хатан хааны театрт тоглосон The Elephant Man жүжгийн гол дүрийг Купер бүтээсэн бөгөөд уг жүжгийг үзэхээр Ирина хүрч ирсэн байна. Энэхүү үйл явдалд Ирина ихээхэн ач холбогдол өгөн, бүсэлхийгээрээ Swarovski болруудаар чимэглэсэн Atelier Versace-ийн торгон даашинз, Versace-ийн платформ ултай сандаал өмссөн харагджээ.
Ирина, Брэдли нарын хайрын роман зарим оддынх шиг эхлээгүй шахуу байхдаа дуусчихдаг ээлжит пиар-роман бүү байгаасай хэмээн олон нийт хүсч байгаа бололтой.
Д.Мигаа